Бээжингийн Өвлийн Олимпийн бэлтгэлийг биширч байна
2022-02-01 11:44:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Босни Герцеговины Олимпын хорооны ерөнхийлөгч Квесич хэлэхдээ: Боснийн спортын төлөөлөгчдийн багийн ахлагчид Өвлийн Олимпд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирсний дараа Хятадын тал эмх цэгцтэй бэлтгэл хийж байгааг хараад Босни Герцеговины тал гүнээ биширч, сэтгэл тайвширч байна гэжээ.

Мөн өдөр Квесич Хятадаас Босни Герцеговинад суугаа Элчин сайд Жи Пин, Сараево хотын дарга Калич, Зүүн Сараево хотын шинэ дүүргийн захирагч Катич нарын хамт "Сараево хот ба Зүүн Сараево хотын шинэ дүүргийн төв талбай"-д болсон "Хятадын соёлын туршлагын бүс"-ийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээ нь Хятадын бар жилийн шинэ жилийн баяр болон удахгүй болох Бээжингийн өвлийн олимпын наадмыг тэмдэглэх зорилготой юм.

Энэ удаагийн өвлийн олимпд Босни Герцеговина уулын цана, гүйлтийн цана, чарга зэрэг гурван төрөлд 6 тамирчнаа илгээжээ.