Дэлхий бол олон ургальч, өвлийн олимп бол зүйлийн олон гайхамшиг сайхантай билээ. Ийм ч учраас гайхамшиг сайхан өнгө агуулгатай өвлийн олимп хүмүүсийн бахархалыг татаж байна. Өвлийн олимп нь цас мөсний улиралд зохиогддог тул мэдээж хэрэг цав цагаан өнгөөр төсөөлөгддөг, гэтэл өвлийн олимп зөвхөн цас мөсний цагаан өнгөөр хязгаарлагдахгүй, ялангуяа “Ирээдүй зүг хамтдаа” уриатай Бээжингийн өвлийн олимпын хувьд, сар шинийн баяр нь өвлийн олимпод Хятад улсын бэлгэшээлт улаан өнгийг нэмж, байгальд ээлтэйгээр зохион байгуулах үзэл ойлголт нь цэлмэг тэнгэр, хөхөмдөг ус, байгаль дэлхийн ногоон өнгийг нэмж, түүнчлэн бас кино телевизийн уран сайхны бүтээлд зурагласан мэтийн тэмүүллийн, хүний амьдралын гэрэл гэгээг өгүүлсэн үлгэр нь өвлийн олимпод шижир алт шиг алтан шаргал өнгийг нэмж, Бээжингийн өвлийн олимпын талбай заалд ашиглагдах дэвшилтэт буюу “хар технологиуд” нь инноваци шинэчлэлийн дэвшлийг бэлгэдсэн “хар” өнгийг нэмэрлэжээ.
Улаан өнгө нь Хятад улсад баяр баясал, өлзий бэлгэшээлийн өнгө юм. 2022 оны 2-р сарын 1 нь Хятадын билгийн тооллын сар шинийн эхний өдөр бөгөөд 2-р сарын 4-нд нээлтээ хийх Бээжингийн өвлийн олимп Хятад улсын цагаан сарын баяртай давхцан зохиогдох юм. Хятад улсын айл өрхүүд улаан өнгийн хөвөнтэй хүрмээр гоёх, цонхондоо улаан өнгийн цаасан хайлчилбар наах, улаан цасаанд “Фу” буюу “буян” хэмээх бичээс бичих уламжлалтай, бас түүнчлэн Бээжингийн гудамжинд улаан өнгөөр голлосон хотын үзэмж тохижуулалт хийсэн нь сар шинийн баярын уур амьсгалыг харуулсан төдийгүй дэлхий дахины спортын томоохон цуглаанд Хятад улсын өлзий бэлгэшээлийн улаан өнгийг нэмж, сайн сайхны ерөөлийг дамжуулж байна.
Бээжингийн Жиншань парк
Ногоон өнгө бол амь насны бэлгэдэл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах санааг илэрхийлдэг. Бээжингийн өвлийн олимпыг “ногоон, хүртээмжтэй, нээлттэй, арвич хэмнэлтэй” зохион байгуулахын үзэл ойлголт дотор ногоон буюу байгальд ээлтэйгээр зохион байгуулах нь хамгийн түрүүнд тавигдаж байна. Байгальд ээлтэйгээр зохион байгуулах үзэл ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд 2022 оны өвлийн олимпын ордон заалын бүтээн байгуулалтад дэвшилтэт технологийн аргыг хэрэглэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасган байгаль орчныг хамгаалахыг гол зорилтоо болгож, байгальд ээлтэйгээр зохион байгуулахыг Бээжингийн өвлийн олимпын бүтээн байгуулалтын гол агуулга болгосон юм.
Хэбэй мужийн Жанчхүү дэх салхины эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх системийн судалгааны төв
2020 оны 6-р сард, дэлхийд анхны 500,000 вольтын хүчин чадал бүхий Жанбэйгийн дан гүйдлийн цахилгаан дамжуулах, өөрчлөх төсөл ашиглалтад орсноор, Жанчхүүгээс ирсэн салхины, фотоволтайк эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүч албан ёсоор Бээжинд нэвтэрсэн юм. 2020 оны сүүлчид Бээжингийн өвлийн олимпын бүх ордон заалд 100% “цэвэр эрчим хүч”-ийг хангав. Эрчим хүч бүгдээрээ салхины эсвэл фотоволтайк эрчим хүчээр хангагдсан тул Бээжингийн өвлийн олимп нь олимпын зуун жилийн түүхэнд анхдагч удаа байгальд халгүй цэвэр эрчим хүчийг бүрэн ашигласан олимп болж байна.
Бээжин дэх Үндэсний тэшүүрийн ордон
Өвлийн олимпын талбай заалын мөс хөргөх технологид эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хэрэгжүүлжээ. Бээжингийн өвлийн олимпын тэшүүр, уран гулгалт, шорт трекийн тэмцээний ордон хийгээд шайбтай хоккейн бэлтгэлийн ордонд нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглан хөргөх технологи ашигласан нь 3900 авто машины нэг жилд ялгаруулах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээтэй тэнцхүйц ялгаруулалтыг бууруулсан явдал юм. Үүний зэрэгцээ Үндэсний тэшүүрийн ордны мөс хөргөлтөөс бий болгосон илүүдэл дулааныг хураан авч тамирчдын амьдралын хэрэглээний халуун ус, мөсний гадаргууг хамгаалахын тулд ус сүрчих зэрэг тал дээр ашиглах нь жилд 2 сая ваттын цахилгааныг хэмнэнэ.
Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төв
Цасны талбай заал, тэмцээний замын дизайныг гаргахдаа байгалийн уулын тогтоц байдалд нь зохицуулжээ. Жишээлбэл Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төвийн харайлтын тавцангийн өндөр нам хэсэг нь дээр талдаа 142 метр зөрдөг, тус төвийг байгуулсан уулын налууны өндөр нам хэсэг нь ч яг сайхан 140 метр зөрдөг юм. Юньдин цанын парк, Үндэсний гүйлтийн цанын төв, Үндэсний биатлоны спортын төвийн тэмцээний замыг бүгдийг уулын байгалийн тогтоц байдалд нь зохицуулсан тул байгаль орчинд үүсгэх өөрчлөлтийг хамгийн их хэмжээгээр бууруулсан байна.
Нүүрстөрөгчийн давхар ислээр мөс хөргөх, галт бамбарт цэвэр түлш ашиглах, ордон талбайн дахин ашиглалт хийгээд хойшид олон нийтэд нээлттэй болгох тал дээр байгаль орчныг хамгаалах, тогтвортой ашиглах нь Бээжингийн өвлийн олимпын үндсэн агуулга болж байна.
Өвлийн олимп нь дэлхий нийтийн чанартай спортын том цуглаан арга хэмжээ мөртөө дэвшилтэт технологиудыг харуулах индэр юм. Маш олон шинэ дэвшилтэт технологийг Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпид ашиглах нь өвлийн олимпын тэмцээний үйл ажиллагаатай гүн гүнзгий уялдсан байна. Дэвшилтэт технологийг энэ удаагийн Бээжингийн өвлийн олимпын цас мөсний спортын цуглаанд хэрхэн ашиглах нь хүмүүст ихээхэн хүлээлтийг өгч байна.
Бээжингийн өвлийн олимпын хурдны галт тэргэнд байгуулсан 5G эфир
1-р сарын 6-нд Бээжингийн өвлийн олимпын хурдны галт тэрэг, хурдны галт тэргэнд байгуулсан 5G эфир Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр замд ашиглалтад оров. Энэ нь, цагт 350 км хурдлах хурдны галт тэргэнд 5G технологид түшиглэн хэт өндөр нягтралын дамжуулалт хийх шууд нэвтрүүлгийн эфирийг байгуулсан дэлхийн анхны тохиолдол болсон бөгөөд хэт өндөр нягтралын дохиог урт хугацаанд тогтвортой дамжуулах чадамжтай юм.
Өмсөж зүүх, хоол унд, хонож байрлах, зорчих, тэцмээн гээд Бээжингийн өвлийн олимпын олон тал дээр дэвшилтэт технологиуд өргөнөөр ашиглагдаж байна.
Бээжингийн метроны буудал дахь халдавгүйжүүлэлтийн ухаалаг робот
Бээжингийн өвлийн олимпын мэдээллийн хэрэгслийн төв дэх “ухаалаг ресторан”
2022 оны Бээжингийн өвлийн олимпод эрэгтэй, эмэгтэй тамирчдаар бүрдсэн холимог багийн тэмцээний ангилал нэмэгдсэн бөгөөд эмэгтэй тамирчид өвлийн олимпын тамирчдын тал хувь шахамыг эзэлж байгаа нь өвлийн олимпын түүхэнд шинэ тэмдэглэл бүтээж байна. Эмэгтэй тамирчид 46 бага төрөл тэмцээнд оролцох нь мөн өвлийн олимпын түүхэнд эмэгтэй тамирчид хамгийн олон төрөл тэмцээнд оролцсон олимп болох юм.
Германы тэшүүрийн тамирчин Клаудия Пехштайн. Өмнө нь 7 удаагийн өвлийн олимпод оролцож байсан түүний хувьд Бээжингйин өвлийн олимп бол 8 дахь өвлийн олимп нь юм.
Мадагаскарын уулын цанын тамирчин Миалитиана Клерк. Тэрбээр бол тус улсын түүхэнд өвлийн олимпод оролцохоор буй анхны эмэгтэй тамирчин юм.
Хятад улсад ард иргэдийн амьдралын түвшин дээшилж, спортын талбай заалын дэд бүтэц тасралтгүй сайжрахын хэрээр цас мөсний спортод оролцох хүмүүс улам олширч, ялангуяа өвлийн олимп зохион байгуулах эрхийг авсан, бэлтгэл бүтээн байгуулалт хийгдсэн нь Хятад улсын өвлийн спортын хөгжилд “алтан үе”-ийг угтсан юм. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргах үед дэвшүүлсэн “300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дэмжих” зорилт өдгөө нэгэнтээ биелэгдэж, түүнчлэн дэлхийн өвлийн спортын хөгжлийг дайчилсан юм. Үүний зэрэгцээ Бээжингийн өвлийн олимп дөхөхийн хэрээр өвлийн олимпиор сэдэвлэгдсэн кино уран бүтээлүүд дэлгэцээр гарч, Хятад улсын цас мөсний спортын халуун өрнөлд өнгө нэмж, урлаг уран бүтээлийн агуулгыг нэмэрлэж байна.
“Бид бүхний өвлийн олимп” хүүхэлдэйн кино
Хятад улсын спортын соёлын үзэсгэлэн Нийслэлийн музейд гарав
Цагаан өнгө нь хиргүй ариун цас мөсний бэлгэдэл, мөн түүнчлэн олимпын таван цагаригт далбааны суурь өнгө, энх тайвны бэлгэдэл билээ. Зуу гаруй жилийн туршид, нэн олон хүмүүс шашин шүтлэг, хүйс, арьсны өнгө, үзэл суртлын зэрэг ялгаа зөрүүг орхин, хамтдаа олимпын таван цагаригт далбааны дотор цуглан золгож ирсэн байдаг.
Хэбэй мужийн Жанчхүү хотын Өсвөрийн олимпын спортын сургууль
Бээжингийн Шы Ча Хай
Афганистаны цанын клубын нэгэн тамирчин элсэн манханд сноубордын бэлтгэл хийж байгаа нь
Соёл, түүх, урлаг, шинжлэх ухаан технологи гээд хүн төрөлхтний олон олон сайн сайхан зүйлүүд өвлийн олимпиор агуулгаа харуулж, эдгээр бүхэн нь нэгэн удаагийн хэмжээлшгүй гайхамшигтай өвлийн олимпыг бүтээж байна.
\Уртнасан.\