Бах: Бээжингийн өвлийн олимп бэлэн боллоо
2022-02-03 19:36:26
Share
Share this with Close
youtube WeChat

3-нд нээгдсэн ОУОХ-ны 139-р бүгд хуралд тус байгууллагын ерөнхийлөгч Бах хэлэхдээ, өдгөө бүх юм бэлэн болсон. Аюулгүй, гайхамшигтай өвлийн олимпын наадам удахгүй нээгдэх болно гэжээ.

4-нд Бээжингийн олимпын наадам нээгдэх гэж байна. Бээжин хот дэлхийд зуны олимп болон өвлийн олимпыг зохион байгуулсан цорын ганц хот болох гэж байна. Бах хэлэхдээ, маргааш орой бид Хятад улстай хамтаар шинэ түүх бүтээх болно гэжээ.

Бах хэлэхдээ, Хятад улс 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулсан нь түүхэн тэмдэглэл  бүтээгээд байна. Хятадыг төдийлөн ойлгодоггүй хүмүүсийн хувьд энэ тоо төсөөлөхийн аргагүй байж магадгүй. Гэвч ОУОХ Хятадын шийдвэр зориг, ажлын үр ашиг, эрч хүчинд итгэсээр ирсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, бид олимпын их гэр бүлийг төлөөлж, Хятад улс халуун сэтгэлээр хүлээн авч буйд талархал илэрхийлж байна. Энэ наадам дэлхийн цас мөсний спортын байдлыг өөрчлөх болно гэжээ.

Тэр хэлэхдээ, Бээжингийн олимпын наадмын зохион байгуулах хороо бэлтгэл ажлын маш сайн хийсэн. Хятадын олон салбарынхан янз янзын хэлбэрээр өвлийн олимпын наадмыг угтаж байна. Хятадын 1 сая гаруй хүн өвлийн олимпын сайн дурынхан болох өргөдөл дэвшүүлж, хэдэн мянган сургууль цас мөсний спортын хичээл зааж, олимпын үнэ цэнийн тухай мэдлэг түгээж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл цас мөсний спортод хайртай дуртай болсон байна гэжээ.