Америкийн хоёр хотын даргад хариу захиа илгээв
2022-02-03 15:47:33
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 31-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн Вашингтон муж улсын Такома хотын дарга Вуддес, Стелати хотын дарга Мури нарт хариу захиа илгээлээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Бээжингийн өвлийн олимп нь Хятадын ард түмний баярын арга хэмжээ мөн бөгөөд олон улсын олимпийн салбарын ёслол төгөлдөр арга хэмжээ юм. Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээр бид хэмнэлтэй, аюулгүй, гайхалтай олимпийн спортын наадмыг зохион байгуулж, “Улам хурдан, улам өндөр, улам хүчирхэг--Илүү эв санаа нэгдсэн” хэмээх олимпийн уриаг практикт хэрэгжүүлж, улс орнуудын ард түмнийг ирээдүй зүг хамт урагшлуулах болно гэжээ.

Ши Жиньпин мөн хоёр хотын бүх оршин суугчдад баярын мэнд хүргэсэн байна.

Америкийн Вашингтон муж улсын Такома хотын дарга Вуддес, Стелати хотын хотын дарга Мури нар саяхан Ши Жиньпин даргад тус бүр захиа илгээн, Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэн, Бээжингийн өвлийн олимп амжилттай зохиогдохыг хүсэн ерөөсөн байна.