Олон орны удирдагчид Өвлийн олимпд ерөөлөө дэвшүүллээ
2022-02-03 19:20:15
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон орны удирдагчид Хятадын ард түмэнд сар шинийн баяр хүргэж, 2022 оны Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай явагдахыг хүсэн ерөөсөн байна.

Пакистаны ерөнхий сайд Имран Хан саяхан Исламабадад Хятадын хэвлэлийн нэгдсэн сурвалжилгад ярилцлага өгөхдөө, Хятадын ард түмэнд бар жилийн сар шинийн мэнд хүргэж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадам бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөсөн байна. Тэрээр хэлэхдээ, шинэ нэгэн жилд Пакистан нь Хятад улсын хөгжлийн туршлагаас үргэлжлэн суралцах болно гэжээ.

Маврикийн ерөнхийлөгч Лүпон хэлэхдээ, би Хятадууд болон Маврикийн Хятадын цагаачдын байгууллагад чин сэтгэлээсээ талархаж байна. Тэд бидэнтэй соёлын баялаг өвийг хуваалцсан юм. Эдгээр нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон юм гэжээ. Бид эх орноо төлөөлж Хятадын ард түмэнд эрүүл энх, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн биелэхийн ерөөл дэвшүүлж байна гэжээ.

Оросын төрийн Думын дэд дарга  Петр Толстой хэлэхдээ, Хятадын ард түмэнд бар жилийн сайн сайхны ерөөл дэвшүүлье. Удалгүй Хятад улсад нээгдэх гэж буй өвлийн олимпын наадам дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Олон орны тамирчид шударга өрсөлдөж, сайн амжилт гаргахыг хүсэн ерөөж байна. Бээжингийн өвлийн олимпын наадам бүрэн дүүрэн амжилттай болох болтугай гэжээ.