В.Путины айлчлал нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой
2022-02-03 20:54:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 3-нд ОХУ-ын Москвагийн улсын их сургуулийн Ази Африкийн дээд сургуулийн захирал Алексе. Масров хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан хэлэхдээ, энэ удаа В.Путин Хятад улсад айлчлан Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцох нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2021 онд Хятад Оросын худалдааны хэмжээ шинэ амжилт тогтоон, эрчим хүч, түүхий материал зэрэг уламжлалт салбараас гадна Орос нь Хятад улсад их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолж байна. В.Путин Хятад улсад айлчилснаар хоёр орны харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлж, ирээдүйд хоёр орон дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс халдвар хамгаалалтын ажлыг сайтар хийж, энэ удаагийн өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байгаа гэжээ.