Бээжингийн өвлийн олимпийн кёрлингийн тэмцээн
2022-02-04 17:45:10
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 2-ны 20 цаг 05 минутад, Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн арга хэмжээг зохиох Хятад улсын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу "Шувууны үүрийн дэргэдэх Үндэсний сэлэлтийн төв - “Усан шоо”-д Бээжингийн өвлийн олимпийн тэмцээний анхны төрөл болох кёрлингийн холимог хосын тэмцээн эхэллээ. Эхний тоглолтод Хятадын  баг Лин Жы/Фань Сү-Юань ширүүн тулалдсаны эцэст өмнөх ээлжийн  өвлийн олимпоос  мөнгөн медаль хүртсэн  Риос/Перретийг 7:6-гаар хожлоо. 

Хятадын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан “Усан шоо”-ч сар шинийн уур амьсгалаар бялхам байлаа. "Ус  мөсний солигдлын " ажлыг гүйцэтгэсэн дэлхийн анхны олимпийн байгууламж болсны хувьд 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд технологиор шинэчлэгдэж, амжилттай хувиралтаа биелүүлсэн  "Усан шоо" -д  эрэгтэй, эмэгтэй, холимог хосын кёрлингийн гурван алтан медалийг тодруулах болно.

Тухайн талбайд ирсэн үзэгчид ч тэр эсвэл дэлгэцээр тэмцээн сонирхож байгаа үзэгчид ч тэр тамирчдынхаа тэмцээнийг сонирхохоос гадна  хиймэл оюун ухааны харааны технологиор зурсан гүйлтийн зам зэрэг талбай заалийн нөхцөл байдлыг бүрэн сонирхох боломжтой. Үүний зэрэгцээ тухайн талбайд  60 гаруй 360 градусын камер суурилуулж, тамирчдын гайхалтай агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгаж байгаа юм. 

Хятадын уламжлалт онцлог бүхий  дуу, гэрлийн тусгай эффектүүдийн дараа Бээжингийн өвлийн олимпийн кёрлингийн тэмцээн "Усан шоо" -д албан ёсоор эхэллээ! A, B, C, D гэсэн англи үсгээр тэмдэглэгдсэн дөрвөн кёрлингийн зам нь Шведийн баг болон Британийн баг, Австралийн баг болон Америкийн баг, Норвегийн баг болон Чехийн баг, мөн зохион байгуулагч орон Хятад, Швейцарийн багын хоорондох  кёрлингийн холимог хосын тэмцээн болно. 

Уламжлалт кёрлингийн эрэгтэй, эмэгтэй дөрвөн хүний тэмцээний нэг тоглолт нь 10 үе байдаг бол эрэгтэй, эмэгтэйн  холимог хосын тэмцээн нь  найман үе тоглодог. 

 Бээжингийн өвлийн олимпд эрэгтэй тамирчин Лин Жы, эмэгтэй тамирчин Фань Сү-Юань нар Хятадын кёрлингийн холимог хосын багийг төлөөлөн оролцож байгаа. 1994 онд төрсөн Лин Жы, 1996 онд төрсөн Фань Сү-Юань нар хоёулаа өвлийн олимпд анх удаа оролцож байна. 

Эхний тулаанд Швейцарийн хослолын өрсөлдөгч нь эрэгтэй тамирчин Риос, эмэгтэй тамирчин  Пере нар юм. Өдгөө дэлхийн  хоёрдугаарт бичигдэж байгаа энэ хос Пёнчаны  өвлийн олимпоос мөнгөн медаль аваад зогсохгүй, мөн дэлхийн аварга болж байжээ. Үүнд эрэгтэй тамирчин Риос Олон улсын олимпийн хороонд өгсөн  ярилцлагадаа, Бээжингийн өвлийн олимпоос  алтан медаль авах нь  тэдний мөрөөдөл гэдгээ шулуухан хэлж байлаа. 

Өрсөлдөгчид маань  алтны төлөө өрсөлдөхөөр ирсэн ч гэсэн би өөртөө бүрэн итгэлтэй, хамаг сайн амжилт гаргахыг хичээнэ гэж  Хятадын тамирчин Лин Жы хэлж байлаа. 

Тоглолт эхэлсний дараа Хятадын холимог хосын баг тоглолтын хэмнэлд хурдан орж,эхний тоглолтод Хятадын баг 1:0-ээр Швейцарийн багийг хожлоо. Хоёр дахь тоглолтод  Хятадын  тамирчин  Лин Жы бөмбөгтэй чадварлаг  харьцаж, өрсөлдөгчөө  2:0-ээр хожлоо. Гурав дахь тоглолтод Швейцарийн баг алдаа гаргасны улмаас Хятадын баг 3:0-ээр хожлоо. Дөрөв дэх тоглолтод Хятадын баг электрон данхны бариултай холбоотой асуудлаас болж техникийн завсарлага авлаа. Магадгүй тэмцээний  хэмнэлд хувиралт гарснаас болов уу бү мэд  өрсөлдөгчөө  3:2-аар хожлоо. 

Завсарлагааны дараах тав дахь тоглолтод Хятадын баг 4:2-оор  оноо авчээ. Зургаа дахь тоглолтод Швейцарийн баг боломжийг ашиглаж, Хятадын багийг  4:5-аар хожлоо. Долоо дахь тоглолтод Швейцарийн баг дараалсан алдаа гаргасны улмаас  Хятадын баг  6:5-аар хожлоо. Наймдагч тоглолтод хоёр тал тэнцсэний улмаас нэмэлт тоглолтод оржээ.  Эцсийн нэмэлт тоглолтод Хятадын баг 7:6 оноогоор хожиж амжилт тогтоолоо. Тэмцээний дараа Хятадын тамирчин Лин Жы ярилцлага өгөхдөө :"Тийм ээ, би тэднийг нэлээд сайн  ойлгоно. Тэд маш хүчтэй учраас би тэдний тоглох ур мэргэжлийн  талаар нэлээд   бэлтгэл хийсэн. Бидний хувьд 2-3 сар л хамт ажиллаж байгаа ч гэсэн  өдөр бүр хамтдаа бэлтгэл сургуулилт хийдэг болохоор бие биеийнхээ зан араншнаа нэлээд ойлгосон.    

   "2-р сарын 3-аас 7-ны хооронд Лин Жы/Фан Сү-Юань үлдсэн 8  тойргийн тоглолтод үргэлжлүүлэн өрсөлдөнө!