Ши Жиньпин, Пэн Лиюань нар хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ
2022-02-05 18:00:14
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын зочид төлөөлөгчдөд зориулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань 2-р сарын 5-ны өдөр Бээжин дэх Ардын их хурлын ордонд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.

Ши Жиньпин юуны өмнө Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцсон эрхэм зочид төлөөлөгчдийг тавтай морилохыг уриад, энэ удаагийн өвлийн олимпд анхаарал хандуулж, дэмжиж ирсэн улс орнуудын засгийн газар, ард түмэн болон олон улсын байгууллагад талархал илэрхийлжээ.

Тэрээр, Олимпын хөдөлгөөн нь энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн тухай хүн төрөлхтөний хүсэл тэмүүллийг тээж байдаг. Тиймээс бид олимпын хөдөлгөөний уг санааг умартахгүй байж, дэлхийн энх тайвныг хамтаар хамгаалж, харилцан хүндэтгэж, голч шударгаар харилцаж, улмаар өнө батын энх тайван дэлхий ертөнцийг хамтдаа цогцлоох ёстой. Бид олимпын хөдөлгөөний үзэл баримтлалыг бадруулж, эв санаа нэгтэйгээр олон улсын хамтын нийгэмлэгт тулгарсан өрсөлдөөн сорилтыг зохицуулж, олон талт үзлийг үнэнхүү баримталж, эв нийцтэй, хамтран ажилласан дэлхийн том гэр бүлийг байгуулах ёстой. Бид олимпын хөдөлгөөний эрхэм зорилтыг мөрдөж, хүн төрөлхтөний хөгжлийн үйлсийг хамтаар ахиулж, энх тайван, хөгжил, голч байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бүхий нийт хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалж, адил бус соёл иргэншил хоорондын солилцоог ахиулж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой гэжээ.

Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш нар үг хэлж, халуун дотноор хүлээн авсан Хятадын талд талархаж, Бээжингийн өвлийн олимпд амжилт хүсжээ.