Бээжингийн Өвлийн Олимпийн нээлтийн ёслолыг Хятадын эх газрын 316 сая орчим хүн үзэв
2022-02-07 10:17:12
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс 6-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Эх газрын Хятадад 316 сая орчим хүн Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолыг үзсэн нь Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ёслолын дэлхийн үзэгчидтэй бараг ижил байна гэжээ.

Мөн энэ үеэр Адамс танилцуулахдаа: Америкийн NBC телевиз Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолыг 190 минутын турш шууд дамжуулж, үзэгчдийн тоог одоо хүртэл тоолон бүртгэж байгаа гэжээ. Түүнчлэн Австралийн эрх бүхий нэвтрүүлэгч компани мэдэгдэхдээ: бидний шууд дамжуулсан Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолыг хүлээн авч үзсэн хэмжээ өмнөх удаагийнхаас 331%-иар нэмэгдсэн байна гэжээ.