Хятадын тамирчдад гүйцэтгэлийн үзүүлэлт байхгүй гэв
2022-02-08 10:29:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, 7-ны өдөр Бээжингийн өвлийн олимпын ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Сэтгүүлч Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны дэд дарга Ян Шуаниас энэ удаагийн өвлийн олимпд оролцох Хятадын тамирчдын хүлээлт ямар байгаа талаар асуухад тэрээр хэлэхдээ: Энэ удаагийн өвлийн олимпод Хятадын тамирчид гүйцэтгэлийн тодорхой үзүүлэлт байхгүй байгаа бөгөөд үүний зэрэгцээ бүх тамирчид маш сайн үр дүнд хүрч чадахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Бээжингийн Өвлийн Олимпыг зохион байгуулах хорооны үүднээс бид Хятадын тамирчдад төдийгүй бүх тамирчдад санаа тавьдаг. Бүх тамирчид дэвжээг давж, маш сайн үр дүн амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна" гэжээ. 

Тэрээр бас хэлэхдээ: "Олимпын хөдөлгөөнд нэгэн маш чухал уламжлал бий, энэ нь нэрийн дэс дугаар биш харин оролцоо юм. Энэ өвлийн олимпод олон тамирчид маш сайн амжилт үзүүлсэн, энэ нь олимпын дээд амжилтыг эвдсэн, алтан медаль авсан эсэхэд байгаа биш харин өөрсөдтэйгөө харьцуулахад маш том алхам хийсэн эсэхэд байгаа юм. Энэ нь тамирчдын хувьд ч бас амжилт юм" гэжээ.