Хятадын шорт трекийн хурдны тэшүүрийн тамирчин хоёр дахь алтаа авав
2022-02-08 10:19:33
Share
Share this with Close
youtube WeChat

7-ны орой Нийслэлийн биеийн тамир спортын зааланд ойр ойрхон торгуультай болсон тоглолтод Хятадын шорт трекийн хурдны тэшүүрийн залуу шилдэг тамирчин Рэнь Зивэй тогтвортой өрсөлдөж, эрэгтэйчүүдийн 1000 метрийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай түрүүлснээр, Хятадын мөс, цасны спортын тамирчид энэ удаагийн өвлийн олимпоос анх удаагаа “хос алтан” медаль хүртсэн байна.

Энэ нь Хятадын төлөөлөгчид Бээжингийн өвлийн олимпоос хоёр дахь алтан медаль авч байгаа хэрэг бөгөөд Хятадын шорт трекийн хурдны тэшүүрийн баг өвлийн олимпоос 12 дахь алтан медалиа авч байгаа явдал юм.

Мөн өдөр болсон эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд Италийн тамирчин Фонтана 42.488 секундын амжилтаар аварга болж, өвлийн олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шорт-трекийн тамирчин боллоо. Голландын алдартай тамирчин Шультинг 42.559 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол, Канадын тамирчин Ким Бутин 42.724 секундийн амжилтаар хүрэл медаль хүртжээ.