ОУОХ-ны ерөнхийлөгч Бах тэмцээн үзэхээр биатлоны үндэсний төвд хүрэлцэн иржээ
2022-02-08 10:11:49
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 7-ны үдээс хойш, ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Жанчхүүгийн тэмцээний бүсэд байрладаг биатлоны үндэсний төвд хүрэлцэн ирж, биатлоны эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан уралдааныг үзэв. Дараа нь тэрээр биатлоны буудлагын талбай болон барианы талбайд очин тэмцээний явцыг үзэж, тэмцээнээ дуусгасан тамирчид болон дасгалжуулагчидтай харилцсан байна.

Бах хэлэхдээ, Хятад улс "300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах" зорилтоо биелүүлж, түүхэнд бичигдэн үлдсэн байна гэжээ.