Хүн бүхний хайр бахархалыг татсан Бин Дүнь Дүнь
2022-02-08 19:19:02
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төвд гадаад дотоодын мэдээллийн хэрэгслийн хүмүүс Бин Дүнь Дүньтэй зургаа авахуулж байгаа нь

Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл Бин Дүнь Дүнь болон Бээжингийн өвлийн паралимпын бэлгэдэл Шюэ Рүн Рүн

Сүүлийн үед Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл Бин Дүнь Дүнь олны анхаарлыг машид татаж байна. Худалдаа дэлгүүрээс нэг Бин Дүнь Дүнийг олоход ч хэцүү болоод байна. Үүнд холбогдуулан Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: холбогдох байдалд зохицуулалт хийж байна, Бин Дүнь Дүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болно гэжээ.

Бин Дүнь Дүнь маш нарийн зураг дизайнаар бүтээгдсэн юм. “Бин” гэдэг нь мөс гэсэн утгатай, ариун хиргүй, шаргуу хатуужлийг бэлгэдсэн нь өвлийн олимпын онцлогийг харуулжээ. Харин “Дүнь” нь биерхүү, эрүүл мэнд гэсэн санааг илэрхийлж, өвлийн олимпын тамирчдын чийрэг бие бялдар, тэсвэр тэвчээртэй зориг сүс болон хүмүүст урам хайрласан олимпын үзэл санааг бэлгэджээ. “Дүнь” гэдэг үг нь хятад хэлэнд ердийн үед “Дүэр” хэмээн уншигддаг, тиймээс Хятадын өмнөд нутгийн хүмүүс, гадаадын хүмүүс энэ аялгууг уншихад нэлээд хэцүү байдгийг бодолцолж “Бин Дүэр” бус харин Бин Дүнь Дүнь хэмээн нэрлэжээ. Гадар бүрээсийг нь цас мөсний спортын малгайгаас санаа авч дизайн гаргасан бөгөөд царайн хэсгийг тойрсон өнгөт тойрог нь Үндэсний тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз” ордны бэлгэдэл болсон байна.

Дизайнерүүд тухайн газар нь очиж пандагийн алхаж гишгэх байдалд судалгаа хийжээ. Панда алхаж гишгэхдээ хойд хоёр хөл нь дотогшоо муруйдаг нь тун өхөөрдөм харагддаг, иймээс Бин Дүнь Дүнийх ч ийм юм.

Бин Дүнь Дүний дизайныг бүтээснээс хойш хоёр жил болж байна. Энэ хугацаанд Бин Дүнь Дүнь Хятадын цагаан сарын цэнгүүний тайзнаа гарснаар барахгүй Антарктид хийсэн аялалд “хамт аялж”, саран бөмбөрцөгт очоод ирсэн Чан Э-5 хиймэл дагуул, ангарагт газардсан аппарат дээр ч Бин Дүнь Дүний зураг дүрс байдаг юм.

Антарктидад очиж явган аялал хийсэн Фэн Жин болон түүний Бин Дүнь Дүнь, Шюэ Рүн Рүн

Чан Э-5 хийсэл дагуулд тээсэн Бин Дүнь Дүнь, Шюэ Рүн Рүн

Ангараг дээр газардсан Жү Рүн нэрэмжит аялагч аппарат дээрх Бин Дүнь Дүнь, Шюэ Рүн Рүн

2022 оны Бээжингийн өвлийн олимпын тэмцээний талбай дахь алтан шаргал өнгөтэй Бин Дүнь Дүнь дурсгалын зүйл

1990 оны Бээжингийн Азийн спортын тэмцээний бэлгэдэл “Пань Пань”

2008 оны Бээжингийн олимпын бэлгэдлийн нэг “Жин Жин”

2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бэлгэдлийг нийтэх ёслол





\Уртнасан.\