Хаалттай бүсэнд вирусийн халдвар дамжих шинж тэмдэг илрээгүй
2022-02-08 20:02:40
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 8-нд Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төв тэмцээний шатны дөрөв дэх удаагийн хэвлэлийн бага хурлаа хийлээ. Бээжингийн өвлийн олимпын эм эмнэлэг, эрүүл мэндийн шинжилгээний ажлын хэсэг, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны холбогдох албаны хүмүүс, "Халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих" ажлын талаар гадаад дотоодын сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулжээ.

Бээжингийн өвлийн олимпын эм эмнэлэг, эрүүл мэндийн шинжилгээний ажлын хэсгийн ахлах мэргэжилтэн Брайан МакКлоски: халдвараас урьдчилан сэргийлэх ажил бидний төсөөлж байснаар явагдаж байна, хаалттай бүсийн нөхцөл байдал маш аюулгүй байж, вирусын халдвар дамжих шинж тэмдэг алга байна. Ерөнхийд нь авч хэлэхэд, бид төсөөлсөн түвшиндээ хүрч чадлаа, энэ л сайхан чимээ юм. Харин үүнээс болж бид санаа амарч байна гэсэн үг биш, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлаа хэзээ ч сулруулж болохгүй, гэхдээ бид одоогийн байгаа орчин нөхцөлд сэтгэл хангалуун байна. Бид гэрээ хэлэлцээрийн дагуу, нөхцөл байдалд хяналт шалгалт хийж үзсэн бөгөөд хаалттай менежментийн арга нь шинжлэх ухаанд суурилсан юм гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны орлогч дарга Хуан Чүнь хэлэхдээ, одоогоор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий нөхцөл байдал сайн байна. Дараагийн алхамд үзэгчдийн ирцийг нэмэгдүүлэх, үүний зэрэгцээ үзэгчдэд зориулсан тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийг бодолцож байна гэжээ. \Ренчинсоо\