Хятадын баг тамирчид гурав дахь алтан медалиа хүртлээ
2022-02-08 15:22:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын тамирчин Гу Айлин Бээжингийн өвлийн олимпийн чөлөөт цанын эмэгтэйчүүдийн том харайлтын тэмцээнээс алтан медаль хүртлээ!

2-р сарын 8-нд Бээжингийн өвлийн олимпийн чөлөөт цанын харайлтын тэмцээний явцад, анх удаагаа өвлийн олимпод оролцож байгаа Гу Айлин гарамгай сайн тоглож, сүүлчийн харайлтаар ялалт байгуулав, ингээд Хятадын спортын төлөөлөгчдөд 188.25 оноогийн ерөнхий амжилтаар бас нэгэн алтан медаль авчирсан байна.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Бах энэ удаагийн тэмцээнийг хажуунаас нь үзсэн бөгөөд Гу Айлин аварга болсны дараа Бах түүнд алга ташин баяр хүргэв.