Хаалттай олон улсын тэмцээн зохион байгуулах төгс үлгэр жишээг үзүүлсэн байна гэв
2022-02-09 10:22:08
Share
Share this with Close
youtube WeChat

Тайландын Аялал жуулчлал хийгээд спортын сайд Пиппа саяхан Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцож, тамирчдын бэлтгэл сургуулилтын талбайг үзэж сонирхсон юм, тэрээр үзэхдээ: Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авсан нь удахгүй хаалттай олон улсын тэмцээн зохион байгуулах гэж буй бусад оронд үлгэр жишээ болсон юм гэжээ.

Тайландын Аялал жуулчлал хийгээд спортын сайд Пиппа хүйтэн өвлийн Бээжингээс халуун зуны Бангкокт ирээд удаагүй байхдаа, Бээжингийн өвлийн олимпийн үеэр үзсэн, сонссон зүйлсийнхээ талаар ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ: "Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслол гайхалтай болсон юм, зохион байгуулагчид өндөр технологи ашигласан нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах өнөөгийн хэрэгцээ шаардлагад маш их нийцсэн байна. Бээжингийн цаг агаар үнэхээр хүйтэн байв! Зохион байгуулагчдын зүгээс бидэнд ороолт, малгай, бээлий зэрэг хүйтнээс хамгаалах хувцас хунар бэлдсэн байсан, үйлчилгээ нь маш сайн мөртөө хангалттай байсан болохоор, бидний зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлсэн юм” гэжээ.

Пиппа нээлтийн ёслолд оролцохын зэрэгцээ тамирчдын бэлтгэлийн талбайд зочилж, Бээжингийн Өвлийн Олимпийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээг биеэр мэдэрсэн байв.