Гангийн хуучин үйлдвэрт баригдсан Өвлийн олимпын цанын харайлтын тавцан
2022-02-09 16:17:27
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн Өвлийн Олимпын наадмын цанын харайлтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн тэмцээн 8-ны өдөр цанаар харайлтын Шөүган тавцанд болж, Хятадын тамирчин Гу Айлин аварга боллоо. Энэ нь мөн Хятадын цанын харайлтын төрөлд өвлийн олимпын түүхэн дэх анхны алт юм.

Цанаар харайх Шөүган тавцан нь Хятадын зуун жилийн түүхтэй Шөүгангийн хуучин аж үйлдвэрийн паркад байрладаг. Том харайлтын тавцангийн цаана байгаа ган боловсруулах зуух бол гангийн үйлдвэр зогсохоос өмнөх зуух болох юм. Шөүгангийн цанын харайлтын талбайг Шөүган цэцэрлэгт хүрээлэнгийн хуучин үйлдвэрийг шинэчилж байгуулсан юм, энэ нь өвлийн олимпын тэмцээн, нэвтрүүлэг, үзэгчдэд үйлчлэх гэх мэт туслах үйлчилгээний чиг үүргийг хангаад зогсохгүй анхны барилгын хэв маягийг хадгалж үлдсэн онцлогтой бөгөөд өвлийн олимпын түүхэнд аж үйлдвэрийн өвийг дахин ашиглахыг хослуулсан анхны тэмцээний талбай болох юм.