Бээжингийн өвлийн олимп нь дэлхий дахин нэгдэх чухал зохицуулалт болно гэв
2022-02-10 10:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Бразилийн Холбооны Конгрессын гишүүн, Бразил-Хятадын Конгрессын фронтын дарга Фаусто Пинато ХТРТ-ид ярилцлага өгөхдөө: энэ удаагийн өвлийн олимп нь хүн төрөлхтний хуваагдлыг арилган дэлхийг нэгтгэх чухал зохицуулалт болно гэжээ.

Пинато онцлохдоо: Цар тахлын нөхцөлд Хятад улс өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа нь дэлхий дахинд эерэг дохио болж байна. Улс орон том жижиг гэлтгүй олимпын наадмын үеэр хүн бүр эв нэгдэлтэй байх ёстой. Бээжингийн өвлийн олимп нь дэлхий дахин зөв замдаа ороход чухал зохицуулалт болж, ирээдүйд хүн төрөлхтөн илүү эв нэгдэлтэй мөртөө ажил хэрэгч байж, "хуваагдах болон хувийн ашиг сонирхлыг улам багасгах болно" гэжээ.

Пинато мөн уралдаан тэмцээн зохион байгуулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх зэрэг талаар гаргасан Хятадын хүчин чармайлтыг нааштай үнэлэв. Тэрээр хэлэхдээ, тахал гарснаас хойш Хятад улс эв санаа нэгтэй байж, дэлхийн бусад улс орнуудад зөв үлгэр дуурайл үзүүлсээр байна. Энэ өвлийн олимпын нээлтийн ёслол маш сэтгэл хөдөлгөм гайхалтай болж, Хятадын ард түмний урам зориг болон өөдрөг сэтгэлийг дэлхий дахинд харууллаа гэжээ.