Гу Айлингийн алтан медалийн ард Хятадын уламжлалт анагаах ухааны хүч бий
2022-02-10 14:41:16
Share
Share this with Close
youtube WeChat

8-ны өдөр Бээжингийн Өвлийн Олимпын цанын эмэгтэйчүүдийн чөлөөт харайлтын тэмцээнд Гу Айлин супер үзүүлбэр үзүүлж, гайхамшигтайгаар аварга боллоо. Энэ нь Хятадын өвлийн олимпын наадмын цасны спортын төрлөөс авсан эмэгтэйчүүдийн анхны алтан медаль юм.

Чөлөөт цанаар гулгах нь экстрим спортын хувьд аюултай бөгөөд төвөгтэй байдаг. Амжилтад хүрэхийн тулд онцгой авьяас чадвар, хатуу бэлтгэл, шинжлэх ухааны хоолны дэглэмээс гадна, осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэмтлийн дараа хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээх зэрэг эмнэлгийн аюулгүй байдлын ажил онцгой чухал шаарддаг юм. Гу Айлин Хятадын мөс цасны спортод шинэ амжилт гаргав, түүний цаана Хятадын уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдийн үйлчилгээ, хүчин чармайлт байгаа юм.