Julia Marino: Өвлийн олимпийн хотхонд 200 банш идлээ
2022-02-11 19:17:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 7-нд Өвлийн олимпийн эмэгтэйн сноубордын налуу газрын саад давах ур чадварын тэмцээний хоёрдугаарт орсон Америкийн тамирчин Жулиа Марино  NBC-д өгсөн ярилцлагадаа, Бээжингийн өвлийн олимпийн хотхонд би ойролцоогоор 200 банш идсэн  гэжээ.

Тэрээр олимпийн хотхоны амьдралаа танилцуулахдаа, би ууланд дасгал бэлтгэлээ хийгээд буцаж ирэхдээ банш идэх дуртай гэсэн бөгөөд олимпийн хотхон халдвар хамгаалалтын хатуу дэглэмтэй байдаг боловч бид өөрийнхөө зугаа цэнгэлтэй байдаг. Сургуулилт бэлтгэл болон уралдаан тэмцээний зав чөлөөгөөрөө би найз нартайгаа дуу хөгжим сонсож, бүжиглэн дуулдаг, нар жаргахын өмнөхөн бид жижиг хөгжилтэй концерт зохиосон маань сайхан дурсамж байлаа гэжээ.

24 настай Жулиа Марино 6-ны өдөр болсон Өвлийн олимпийн эмэгтэйн сноубордын налуу газрын саад давах ур чадварын тэмцээний хоёрдугаар шатанд хийж гүйцээхэд хэцүү үйл хөдлөлөөр 87.68-ийн өндөр оноо авч хоёрдугаарт орлоо. Шинэ Зеландын тамирчин Зой· Садовски·Синот хамгийн сүүлийн нарийн мэргэжлийн харайлтаараа алтан медаль хүртжээ.

Өвлийн олимпд оролцож буй олон орны тамирчид нийгмийн сүлжээнд амтат хоол хүнсийг “гайхуулж” байна: Тухайлбал,  Нидерландын трэкийн тамирчин Юта·Лайрдан нийгмийн сүлжээн дээр “Өвлийн олимпийн хотхон дахь аялал”  Vlog нийтэлсэнд 200 гаруй мянган лайк цуглуулжээ. Дэлхий нийтийн янз бүрийн хоол хүнснээс тэрээр “Хятадын үнэр амт” бүхий Ма Ла Тан буюу хар перц чинжүүтэй чанасан өвөрмөц хоолыг сонгож, амтархан идсэнийг нь хүмүүс ихэд сонирхон үзжээ.

Цагаан сарын шинийн хоёрон буюу 2-р сарын 2-нд Америкийн сноубордын тамирчин Тайша· Моде усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг “Хү Нянь Да Жи” буюу бар жил хийморьтой хэмээх ханзны өмнө зургаа авахуулж, банш гурилтай шөлөө үзүүлсэнд хүмүүс “Банш юм байна!”, “Хоол таалагдах болоосой.” , “Сар шинийн мэнд хүргэе. ” гэх зэргээр коммент бичиж байлаа.

Өвөрмөц хоол хүнснээс гадна хоолны ширээн дэх шинжлэх ухаан технологи нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байлаа. NBC нь 2-р сарын 3-ны өдөр өвлийн олимпийн хоолны ширээн дээрх роботын тухай мэдээлэхдээ, “Робот мэдээллийн төвийн рестораны дээврээс дүүжлэгдэн хүмүүст хоол зуушийг нь хүргэж өгдөг бол бусад робот нь хоолоо базааж, хуурч бэлдэж байлаа. Асар том робот гар шөлтэй гурилыг дээврээс ширээн дээр тавьж өгдөг……Хүмүүс роботоос хоолоо авч байлаа.” гэжээ.