Алтан медалийн эзний хорт хавдартай тэмцсэн түүх
2022-02-11 19:12:33
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 7-ны өдөр Канадын тамирчин Маркс·Палот Бээжингийн өвлийн олимпийн эрэгтэйн снобордын налуу газрын саад давах ур чадварын тэмцээний алтан медалийг хүртлээ. Түүний хувьд спортын тэмцээнд олон шилдэг өрсөлдөгчөө ялсан төдийгүй хамгийн гол нь өөрийг нь шаналгаж байсан өвчнийг ялсан явдал юм. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг энэ л дэ, бүх юм сайхан болох боломжтойг нотоллоо. Гурван жилийн өмнө би эмнэлгийн орон дээр ид тамиргүй, булчин суларч, зүрх уушгины чадавх сул хэвтэж байсан бол өнөөдөр олимпийн алтан медалийн эзэн болж, амьдралынхаа хамгийн томоохон нэг гулгалтыг хийлээ” гэж  Маркс·Палот ярьж байлаа.

Маркс·Палотын хувьд цанын гулгалтын замд дахинтаа гарсан нь бүр ч гайхамшиг юм. 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн дараа тэрээр аз бусаар хорт хавдраар өвчилж, 2019 онд 12 удаа химийн эмчилгээ хийлгэжээ.

Палот хэлэхдээ, “Хойшдын өдөр ямар болохоо тухайн үед төсөөлөхийн аргагүй байлаа, булчин авцаад ямар ч чадалгүй. Цанаар дахин гулгах тэнхээ орох болоосой гэж би залбирч байсан. Миний амьдралын хамгийн хүнд үе л дэ. Өвлийн олимпд алтан медаль авахыг бүү хэл, тэмцээний талбайд эргэж очихоо ч төсөөлж чадахгүй байлаа” гэжээ.

Палот ерөөс буулт хийгээгүй. Нийгмийн сүлжээн дээр өдрийн тэмдэглэл хөтөлж, хорт хавдартай тэмцсэн түүхээ сүлжээ ашиглагчидтай хуваалцсаар ирсэн бөгөөд 2019 оны жилийн сүүлчээр хорт өвчнийг ялан давж, өөрийнхөө хамгийн хайртай цанын баазад эргэн очлоо.

“12 удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн маань миний туулсан хамгийн хэцүү цаг мөч, тэр эмчилгээний өмнө зоригтой байхаас өөр сонголтгүй” гэж Палот ярьж байлаа. Хорт хавдар нь түүний хувьд хатуу цохилт юм. Бэлтгэл дасгалаа хийх аргагүй болж, 2021 оны зунаас  л бэлтгэлээ эхлүүлсэн юм. Цанын баазад эргэн очсондоо тэрээр бүх хүмүүст баярлаж явдаг.

27 настай Палот хэлэхдээ, “Хорт хавдар намайг өөрчилсөн. Өмнө нь зарим зүйлийг зайлшгүй минийх гэж үздэг байсан бол одоо бүх зүйлд талархалтай хандаж, хүмүүст баярлаж явдаг боллоо ” гэжээ.

“Тэшүүрээ өмсөх болгон би урьдынхаас бүр илүү талархдаг. Одоо би илүү инээдэг боллоо, бүх зүйлд идэвхтэй хандлагатай болж, ачааллаа хаяж, уралдаан тэмцээнээр бахархан жаргалаа гэж боддог болжээ”, ингэснээр илүү сайн гулгадаг боллоо, тэмцээнээс урам зориг таашаал авч, тайван хандлагатай болсны дүнд харин улам сайн гулгадаг боллоо гэж Палот ярьж байлаа. 

Палот гурав дахь удаагаа өвлийн олимпд оролцож байгаа бөгөөд Бээжингийн өвлийн олимпийн хоёрдугаар шатны тэмцээнд хамгийн өндөр оноо буюу 90.96-ийн оноогоор олимпийн алтан медалийн эзэн боллоо.

Спортоор хичээллээд байвал хорт хавдрыг дарах нь тийм ч шинэ сонин зүйл биш болжээ. Хятад улсын уулчин Шя Бө-Юй 1993 онд тунгалаг хорт хавдраар өвчилснөө оношлуулж, өвчин зовлон түүнийг шаналгаж байсан ч хорин жилийн турш спортоор хичээллэхээ зогсолгүй байсаар хорт хавдрыг ялж, 2018 онд 69 настайдаа Эверестийн оргилд гарч, мөрөөдлөө биелүүлсэн юм.  

Урт хугацааны турш биеийн тамир спортын хөдөлгөөнд оролцон, дасгал хийвэл биед  хорт хавдрын эсрэг орчин бий болохыг судалгааны дүн нотолжээ. 

Биеийн тамир спортын хөдөлгөөнд оролцохоор дамжин, 26 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд эдгэрэхэд ч идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг болохыг судлаачид нотолсон юм. 

Өвчилсөн хойноо биш харин эрүүл үедээ илүү дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.