Дамжуулан нэвтрүүлэх телевизийн технологи нь дэлхийд тэргүүлж байна
2022-02-11 10:50:14
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 10-нд Бээжингийн Өвлийн Олимпын хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болж Олимпын радио нэвтрүүлгийн үйлчилгээний компани болон Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны холбогдох хүмүүс "Дамжуулан нэвтрүүлэх технологи" зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Олимпын радио нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Ианис Эксаркс хэлсэн үгэндээ: Өнөөг хүртэх байдлаар энэ удаагийн өвлийн олимпын дэлхийн үзэгчдийн эзлэх хувь хэмжээ шинэ дээд амжилт гаргасан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын төв радио телевиз Олимпын наадмын түүхэнд анх удаагаа бүх тэмцээнд 4К бичлэгийг нэвтрүүлж, Олимпын наадмын нээлтийн ёслолд дээр 8К хэт өндөр нарийвчлалтай дохио өгсөн нь Хятадын Төв радио, телевиз нь дамжуулан нэвтрүүлэх технологийн салбарт дэлхийд тэргүүлснийг харуулж байна гэжээ.

Олимпын радио нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Ианис Эксаркс: Бид Хятадын Төв радио телевизтэй хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай, сэтгэл хангалуун байна гэжээ.