Бээжингийн өвлийн олимпыг дэмжиж байна
2022-02-11 15:33:27
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын наадмын тэмцээнүүд ид өрнөж байна. Тэмцээнийг эмх цэгцтэй зохион байгуулснаар тамирчдад сайн амжилт гаргах баталгаа болж байгаа юм. Саяхан Америкийн олон хүмүүс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Бээжингийн өвлийн олимп дэлхийн бүх улс орны эв нэгдлийг ахиуллаа гэж илэрхийлсэн бөгөөд Бээжингийн өвлийн олимпыг дэмжиж, тамирчдынхаа гайхалтай амжилтыг хүлээж байна гэжээ.

Олон улс оронд цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа энэ үед Бээжингийн өвлийн олимпыг аюулгүй, саадгүй зохион байгуулж байна. Америкийн иргэд илэрхийлэхдээ, Бээжингийн Өвлийн Олимпын наадам тамирчдад олон жилийн бэлтгэл сургуулилтын үр дүнг харуулах боломж олгосон нь маш сайн хэрэг болох юм. Энэ зорилгоор Хятадын гаргасан хүчин чармайлтыг тэд биширч байна. Бээжингийн Өвлийн Олимп мөн ч хүмүүсийг нэгтгэх, дахин нягтруулах талбар юм гэжээ.

АНУ-ын Вашингтон хотын иргэн Алекс Родригес: "Дэлхий нийтэд цар тахал гаарч байгаа энэ үед Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулж байгаа нь маш үнэ цэнэтэй юм. Энэ үед бас төрөл бүрийн спорт, гайхалтай тэмцээнүүдийг үзэж сонирхож байгаадаа баяртай байна."