Хятадын цас мөсний спортын хөгжилд түлхэц өглөө
2022-02-12 16:20:51
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд Бээжингийн өвлийн олимпын хороо “өв залгамжлал” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ. 

“Бээжингийн өвлийн олимпын өвийг тэмцээн дууссаны дараа гаргах биш, харин өвлийн олимпын бэлтгэл ажлын хамт тасралтгүй гарч байгаа юм ”. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ли  Сэнь, уг ээлжийн өвлийн олимп нээгдэхээс өмнө Хятад улс олон өв соёлын ололт амжилтыг бүрдүүлсэн гэлээ. 

Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны Төлөвлөлт, барилгын газрын дарга Лю Юйминь хэлэхдээ: “Бээжингийн өвлийн олимпын өв залгамжлалын хамаг чухал амжилт нь 300 сая хүнийг дайчлан цас мөсний спортод оруулах зорилтыг биелүүлсэнд байна ”, өвлийн олимп зохион байгуулах эрхийг авснаас 2021 оны 10-р сар хүртэл, цас мөсний спортод оролцсон хүний тоо 346 саяд хүрсэн бөгөөд оролцоо нь 24.56 хувьд хүрсэн байна. Тэдний дунд залуучууд ихэнх хувийг эзэлж байна.  

Үүнээс гадна, Бээжингийн өвлийн олимп 2008 оны олимпын өвийг 14 ашигласан бөгөөд үүний үндсэн дээр “хос олимпын” өвийг бий болгосон юм.

Бээжингийн өвлийн олимп оюун санааны, соёлын зэрэг өв нь Хятадын цас мөсний спортын хөгжилд түлхэц өгсөн билээ.