Өвлийн олимпын бамбарт ямархуу дээд технологи агуулагдаж байгаа бол
2022-02-13 16:02:47
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпд технологи, ногоон хоёр гол сэдэв болж байна. Талбай заалийн барилга байгууламж, арга хэмжээний зохион байгуулалт, тоног төхөөрөмж гээд тал талын зүйлүүдэд  энэ хоёр гол сэдвийг бүх талаар тусгасан юм. Уг ээлжийн олимпын бамбар нь өвлийн олимпын түүхэн дэх анхдагч нүүрстөрөгчийн хийн ялгаралт үүсгэсэнгүй билээ. Тэгвэл өвлийн олимпын бамбарт ямархуу дээд технологи агуулагдаж байгаа бол? Мөн хэрхэн нүүрстөрөгчийн хийн ялгаралт үүсгэсэнгүй бол?

Бээжингийн өвлийн олимпын бамбарыг  “дүүлэл” гэж нэрлэсэн бөгөөд устөрөгчийг түлш болгон  ашигласан өвлийн олимпийн түүхэнд бамбараас нүүрсхүчлийн хийн ялгаруултал үүсгэсэнгүй дэлхийн анхны өндөр даралтын устөрөгчийн бамбар юм.

Сансрын судалгааны шинжлэх ухааны технологийн зургаадагч академийн 101 хүрээлэнгийн захирал Ван Чэнган хэлэхдээ, өнгөрсөн ээлжийн өвлийн олимпд устөрөгчийг түлш болгон  ашиглаж чадаагүй. Өвлийн олимпын бамбарын дизайнд нийцүүлэн судлаачид дотоод орон зайн маш хязгаарлагдмал нөхцөлд зоригтой шинэчлэл хийж, зорилтот загвар, хөнгөн жинтэй технологийн тусламжтайгаар шаталтын системийг бүхэлд нь "нарийсгаж", түлшний хангалттай нөөцийг хангахын тулд орон зайг чөлөөлсөн гэлээ.

Дахин давтан хянан шалгасны  эцэст "дүүлэл" нь 10 түвшний хүчтэй салхи,  хасах 40 хэмд, мөн аадар бороо, 5000 метрийн өндөрт зэрэг эрсдэлтэй цаг агаарын нөхцөлд ч маш тогтвортой шатаг юм.