Бээжингийн өвлийн олимпыг үзсэн хүний тоо шинэ тэмдэглэл бүтээжээ
2022-02-13 15:45:34
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 12-нд Бээжингийн өвлийн олимпын хэвлэл мэдээллийн төв 8 дахь удаагийн ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Бээжингийн өвлийн олимпын үзэгчдийн тоо шинэ тэмдэглэл бүтээлээ гэж танилцуулсан байна.

ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс танилцуулж хэлэхдээ, Хятадын бараг 515 сая хүн 2-р сарын 10-с өмнө ХТРТ-ийн олимпын нэвтрүүлгийг үзсэн байна. Америкийн 100 сая үзэгч NBC радио компанийн дэлхийн сүлжээгээр Бээжингийн өвлийн олимп үзсэн гэжээ. ОУОХ, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны хариуцлагатан нар тамирчдыг халамжлах, тэдэнд үйлчлэх зэрэг асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбогдох хариуцлагатан өвлийн олимпын тосгоны барилга байгууламж, идээн ундааны үйлчилгээ, бэлтгэл дасгал сул сэл цагаа өнгөрөөх, эрүүл мэндийн баталгаа хангах зэрэг асуудлаар танилцуулсан байна.

 Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны тамирчдын тосгоны дарга Шэнь Чяньфань хэлэхдээ, өвлийн олимпын тосгон бол хамгийн том уралдаан тэмцээний бус заал талбай мөн бөгөөд тамирчдын гэр орон юм. Тамирчдын хоолны танхимыг тусгаар үзэмжээр чимэглэж, Бээжингийн шарсан нугасны мах, банш зэрэг Хятадын болон Бээжингийн онцлогтой хоол хангаж, тамирчдад Хятадын сар шинийн уур амьсгалыг мэдрүүлж байгаа юм гэжээ.