Бээжингийн өвлийн олимп хамгийн хандалттай өвлийн олимп боллоо
2022-02-14 16:44:41
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 14-нд ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч "сүүлийн өдрүүдэд Бээжингийн Өвлийн олимп нь өнөөг хүртэлх хамгийн их хандалт авсан өвлийн олимп болж, олон улсын нийгмийн сүлжээгээр 2 тэрбум гаруй хүний анхаарлыг татлаа гэж олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани мэдэгдсэн байна. Энэ талаар Хятадын тал ямар сэтгэгдэлтэй байна" гэж асуужээ.

Үүнд холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн хоёр хоногт гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжингийн өвлийн олимпын наадмын талаар эрчтэй мэдээлж, хандалт дээд амжилт тогтоосон байна. Энэ нь цар тахал даамжирсаар байгаа хэдий ч цас, мөсний спортоор хичээллэх хүсэл тэмүүлэл, баяр баясгалан, нөхөрлөл найрамдлыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс хуваалцсаар байгааг харууллаа. Бээжингийн өвлийн олимпын санаачилсан эв нэгдэл, хамтын ажиллагаа, хүсэл тэмүүлэл нь дэлхийн улс орнуудад итгэл найдвар, эрч хүч өгч байна. Дэлхийн улс түмэн өвлийн олимпын наадмаар бахархан, хөгжөөн дэмжиж, ирээдүй зүг хамтдаа урагшилж байгаа нь олимпын үзэл баримтлалын бүрэн илэрхийлэл юм гэжээ. \Ренчинсоо\