Бээжингийн өвлийн олимпын шинэ тооцооны хэлбэр- цахим юань
2022-02-14 20:42:19
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын наадам нээгдээд арав хонож болж байна. Саяхан гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжингийн өвлийн олимпын наадам тамирчид болон үзэгчдэд зориулж цахим юанийн үйлчилгээ хангаж эхэлснийг анхааралдаа авчээ.

"Фортуна"  сэтгүүлийн саяхан  нийтэлсэн мэдээлэлд тэмдэглэхдээ, 1986 оноос нааш олимпын албаны талын заал талбайнууд зөвхөн бэлэн мөнгө болон Visa картаар тооцоо хийдэг байсан юм. Ийм байдал 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмаар өөрчлөгдсөн гэжээ.

Уг мэдээлэлд тэмдэглэхдээ, эрч хүчээр дүүрэн өвлийн олимпын хаалттай систем нь уламжлалт тооцооны арга хэлбэрийг ашигласнаас гадна дэлхийн олон орны тамирчид, сэтгүүлчид болон ажилтнууд, бусад зочид цоо шинэ тооцооны хэлбэр болон цахим юанийг ашиглах болжээ.

Танилцуулсныг үзвэл, өдгөө цахим юанийн зөөлөн хэтэвч буюу APP болон хатуу хэтэвч буюу карт, бугуйвч зэрэг хоёр төрлийн багаж хэрэгсэл байдаг. Нэрээ нууцалж хэрэглэж болдог тул аюулгүй, дөхөм хялбар, хувийн нууцыг бүрэн хамгаалсан байдаг.

Мэдээлэлд тэмдэглэхдээ, гадаадаас ирсэн зочид өөрийнхөө дур сонирхлын дагуу гадаадад хэрэглэж байсан гар утасныхаа дугаараар цахим юанийн App-ыг татан суулгаж цахим хэтэвчиндээ валют сольж оруулж болно. Бас гар утас ашигладаггүй цахим юанийн хэтэвчтэй хувцас ашиглаж болох юм. Ингэсэн нөхцөлд хаалттай орчинд бэлэн мөнгөний бус төлбөр тооцоог дуртай газраа хийх боломжтой юм.

Мэдээлэлд бас тэмдэглэхдээ, олимпын наадамд хэрэглэж буй Хятадын цахим юаниар тооцоо хийх нь Visa картаар тооцоо хийхээс хамаагүй хямд байна. Учир нь Visa картаар улс дамжин тооцоо хийхэд шимтгэл авдаг. Харин Хятадад цахим юань ашиглахад ямар ч шимтгэл авдаггүй, тэнцүү үнээр сольж болдог. Америкийн тамирчид өөрийнхөө орны кредит картаар тооцоо хийж буйтай адилхан юм гэжээ.

Мэдээлэлд танилцуулснаар, Хятад улс 2020 оны 4-р сараас эхэлж туршилтын бүсэд цахим юанийн ажил төрөл эрхлүүлсэн юм. Өдгөө 140 сая хэрэглэгч цахим юанийн данс бүртгүүлсэн байна. Өнгөрсөн оны 11-р сард цахим юанийн наймааны хэмжээ 9 тэрбум 600 сая юаньд хүрсэн байна.

 "Фортуна"  сэтгүүлээс гадна Bloomberg агентлагийн сайт саяхан бас цахим юань Бээжингийн өвлийн олимпын наадамд ашиглалтад орсон талаар мэдээлжээ. Мэдээлэлд тэмдэглэхдээ, Хятад улс өвлийн олимпын үеэр дэлхий дахинд цахим юанийн үр нөлөөг өргөтгөж байна гэж бичжээ.