"Бээжингийн Өвлийн Олимп, Паралимпийн наадам яг л нисэх онгоцны катапулт шиг Хятадын мөс цасны спорт болон аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжлийг ахиулах болно." Ши Жиньпин даргын энэ үг Олимпийн спортын сэтгэл татам байдлыг ил тод харуулж байна.
Өнөө Бээжингийн өвлийн олимп маш сүр жавхлантай болж, өвлийн паралимпийн нээлт тун удахгүй болох гэж байна. Талбай дахь мөс, цасны төрөл бүрийн уралдаан тэмцээн гайхалтай болж, талбайн гадаа мөс, цасны спорт ид өрнөж байна, Өвлийн олимпийн соёлын шинэлэг бүтээгдэхүүн их эрэлттэй байгаа ба өвлийн олимпийн бэлгэдэл сахиус "Бин Дүньдүнь" "эрэлт ихтэй" байгаа байгаа аж.
Мөс, цас нь бас үнэлж баршгүй үнэт баялаг юм. Ерөнхий нарийн бичгийн даргын анхаарал халамж дор, Хятад улсын мөс цасны спорт болон салбар хөгжлийн алтан үеэ угтан авсан байна. Бээжин Жанчхүү хамтран 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах болсноос хойш, Хятад улс "умардын мөсийг өмнөд, баруун, зүүн тийш тэлэн өргөжүүлэх" стратегийг идэвхтэй сурталчилж, "300 сая иргэнийг мөс, цасны спортод оролцуулах" зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэснээр, мөс цасны спорт болон салбар нь Хөх мөрний өмнө хойно, Цагаан хэрмийн дотор гадна ихээр дэлгэрэн хөгжсөн байна.
Мөс, цасны спорт нь хүнд хэцүү, шаардлага өндөр, сонирхолтой байдаг болохоор, хүмүүсийн хүсэл тэмүүллийг бадрааж чаддаг. Бээжингийн өвлийн олимпийн олон бэлтгэл ажил болон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийг дагалдан, нэн олон хүмүүс мөс цасны спорт болон тамирчдад анхаарал хандуулна гэдэгт итгэж байна, тамирчдын бэлтгэл сургуулилт болон тэмцээнд оролцох бүх талын баталгааг хангахын тулд төр бүх хүчин чармайлтаа гаргах болно.
----2017 оны 1-р сарын 23-нд Ши Жиньпин Жанчхүү хотод Өвлийн олимпийн бэлтгэл ажилтай танилцах үедээ хэлсэн үг
21.2 дахин
"2022 оны жил цагаан сарынхаа бараагаа бэлтгэх аян"-ы хугацаанд, Өвлийн олимпийн зөвшөөрөлтэй дурсгалын барааны борлуулалтын хэмжээ өнгөрсний мөн үеэс 21.2 дахин нэмэгдэв. Цанын хэрэгсэл болон цанын хувцасны борлуулалт өнгөрсний мөн үетэй харьцуулахад 62.9% болон 61.2%-иар тус тус өссөн байна.
Ордон талбайг шинээр барих эсвэл өөрчлөн барих гэсэнгүй эрхбиш иж бүрэн ашиглалт болон нүүрстөрөгч багатай хэрэглээг анхаарах хэрэгтэй, тэгэх мөртөө спортын арга хэмжээ, олон нийтийн фитнесс, соёлын амралт, үзэсгэлэн, нийгмийн халамж зэрэг олон төрлийн чадавхыг нэгтгэсэн байх хэрэгтэй. Үндэсний хурдны тэшүүрийн танхим "Мөсөн тууз"-ын зураг төсөл болон байгуулалт нь дээрх үзэл ойлголтыг маш сайн туушлуулсан юм. Үйл ажиллагааны удирдлагадаа хятад элементийг түлхүү оруулж, Хятадын соёлын сэтгэл татам өвөрмөц байдлыг харуулах чухал цонх болгож, Хятадын мөс, цасны спортын хөгжлийг харуулах нэрийн хуудас болгох шаардлагатай байна.
-----2022 оны 1-р сарын 4-нд Ши Жиньпин Бээжинд 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцах үед хэлсэн үг
654 талбайтай
2021 оны эхэн гэхэд бүх Хятадын хэмжээнд мөсөн гулгуурын 654 стандарт талбайтай болж, 2015 оныхоос 317%-иар нэмэгдсэн байна, задгай болон битүү 803 цанын бааз байгаа нь 2015 оныхоос 41%-иар өссөн байна. Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын талбайнууд нь агуу улсын хэв маяг болон сэтгэл татам байдлыг илэрхийлээд зогсохгүй бас Хятадын уламжлалт соёлтой бүрэн нийцэж, Хятадын соёлын гүн зузаан өвийг харуулсан байна. Үндэсний хурдны тэшүүрийн танхим "Мөсөн тууз"-аар жишээлбэл, ордон талбайн гадна талд 24 орцтой бөгөөд Хятадын уламжлалт соёлын дагуу нарны хорин дөрвөн цаг улирлын нэр томъёог орц бүхэнд байршуулсан байна, ордон талбайн байршлыг таних систем нь тэмцээний ландшафт болон таних системтэй уялдан нэгдэж, ордон талбайн соёлын элементүүдийг нэмэгдүүлсэн байна.
Өнөөгийн ертөнцөд өрсөлдөөнт спортод шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Спортын хүчирхэг улсыг бий болгохын тулд спортын шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал болон өөрийгөө хөгжүүлэх өндөр түвшинд эрхбиш хүрсэн байх ёстой. Олон салбарын мэргэжил, салбар дамнасан мэргэжлийн хүчийг нэгтгэж, технологийн судалгаа хөгжүүлэлт болон технологийн өөрчлөлтийг ерөнхийлөн ахиулж, Хятадын өрсөлдөөнт спорт илүү их амжилт гаргахад хүчтэй дэмжлэг хангах шаардлагатай байна.
-----2022 оны 1-р сарын 4-нд Ши Жиньпин Бээжинд 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцах үед хэлсэн үг
24 цаг
Дижитал эдийн засгийн хэрэглээний хувилбарууд өвлийн олимпийн бүх тал дээр тусгагдсан гэж хэлж болно. Өвлийн олимпийн ухаалаг рестораны робот тогооч нь 24 цагийн турш хоол захиалах, бэлтгэх, үйлчлэх зэрэг бүх явцыг автоматжуулах боломжтой. Өвлийн Олимпийн тосгоны өрөө нь тамирчдад зориулсан олон үйлдэлт ухаалаг ороор тоноглогдсон байна. Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн "тойрог замын хэт өндөр хурдны 4K камерын систем" нь тамирчдын байрлалыг цаг тутамд хянаж, тэмцээний дэлгэцийг уян хатан байдлаар авах боломжтой ажээ.
"Мөс, цас бол бас үнэлж баршгүй баялаг юм". Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулсан нь Хятадын мөс, цасны спортын салбарын хөгжил, мөс, цасны эдийн засгийн хөгжилд түлхэц өгсөн.
-----2022 оны 1-р сарын 25-ны өдөр Ши Жиньпин дарга Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үедээ хэлсэн үг
390 тэрбум юань
"Бээжин 2022 өвлийн олимп, паралимпийн өв залгамжлалын тайлан"-гийн дагуу, 2020-2021 оны цасны улиралд бүх Хятадын хэмжээнд мөс цаснаар аялах жуулчид давхардсан тоогоор 230 саяд хүрч, мөс цасны аялал жуулчлалын орлого 390 тэрбум юаньд хүрсэн байна.
Өвлийн олимпийг зохион байгуулах болон өвлийн олимпийн спортыг сурталчлах замаар, Хятад улс мөс, цасны спортыг жирийн иргэдийн дунд нэвтрүүлж, 300 сая иргэнийг мөс, цасны спортод оролцуулах зорилтоо биелүүлж, дэлхийн олимпийн үйлсэд шинэ хувь нэмэр оруулах болно.
----2022 оны 2-р сарын 5-нд Ши Жиньпин "Бээжин-2022" өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцох олон улсын нэр хүндтэй зочдыг хүлээн авч цайлах үед хэлсэн үг
346 сая
2021 оны аравдугаар сарын байдлаар, Хятад улсад мөс, цасны спортоор хичээллэдэг хүний тоо 346 сая болж, "300 сая иргэнийг мөс, цасны спортод оролцуулах" зорилт нэгэнт биелсэн байна.
Гантөмөр