Хошой олимпын хот болох Бээжингийн экологи хэрхэн өөрчлөгдсөн бэ
2022-02-16 18:18:40
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн 2021 оны PM2.5-ын нягтац шоо метр бүрдээ 33 микро грамм-тай байж, агаарын чанар бүх талаар стандартад нийцэж, цэвэр агаартай өдрийн тоо 288 хоног болж, бүтэн жилийн 78.9%-ийг эзэлж байна.

Сэтгүүлч Бээжингийн хэвлэл мэдээллийн төвд 2-р сарын 15-нд болсон Бээжингийн экологийн соёл иргэншлийн байгуулалтын тусгай хурлаас мэдээлснээр, энэ онд Бээжин хот 10 мянган га газрыг ногооруулах юм байна.

Бээжин хотын экологи байгаль орчны товчооны дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Юй Жяньхуа хэлэхдээ, 2021 онд PM2.5-ын нягтац шоо метр бүрдээ 33 микро грамм-тай байж, агаарын чанар бүх талаар стандартад нийцэж, цэвэр агаартай өдрийн тоо 288 хоног болж, бүтэн жилийн 78.9%-ийг эзэлж байна гэжээ.

 Бээжин хот ногоон, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай хөгжлийг баримталж ирсэн. Эрчим хүчний хорогдол багатай, бохирдолгүй дээд техникийн аж үйлдвэр хөгжүүлж, гуравдугаар аж үйлдвэрийн хувийн жин нь 83.8%-д хүрч, эрчим хүч, барилга, зам харилцаа зэрэг салбарт нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахыг багасгаж, 2021 оны 10 мянган юанийн ДНБ дэх нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсан хэмжээ нь 0.41 тонн байж, Хятадын олон муж хотуудын дунд хамгийн сайн төвшинд байж, 2015 оноос 28% гаруйгаар буурсан байна.

 

Тэр хэлэхдээ,Бээжин хот ногоон хөгжил болон ногоон олимп байгуулахыг нэгдэлтэй түлхэн ахиулсаар ирсэн юм. Олимпын наадам өндөрлөх дөхөж буй боловч хошой олимпын хот болсон Бээжингийн ногоон хөгжлийн ажил үйлс цаашид үргэлжилсээр байгаа юм.

 Бээжин хотын ус ашиглалтын товчооны дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Ян Жиньхуай хэлэхдээ, өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан нь тус хот усны эх сурвалжийг хамгаалж, усны экологийн орчинг сайжруулж, нөхөн сэргээхэд маш чухал хөдөлгөх хүч хангасан юм гэжээ.

2022 онд Бээжин хот ус хамгаалах, ус нөхөх арга хэмжээ хэрэгжүүлж, гол мөрөн нуур Бүрдийн экологийг хамгаалж нөхөн сэргээх ажлыг ахиулж, бүтэн жилийн амьжиргааны усны хэрэглээг 3 тэрбум шоо метрийн дотор тогтоон барьж, 10 мянган юанийн орон нутгийн нийт бүтээгдэхүүн дахь усны нийт хорогдлыг 1% бууруулж, бохир усыг цэвэршүүлэх хэмжээ 97%-д хүрч, усыг дахин ашиглах хэмжээ 10% дээшилсэн юм.

Бээжин хотын цэцэрлэгжүүлэлтийн товчооны дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Гао Давей хэлэхдээ, 2012 оноос нааш Бээжин ойролцоогоор 67 мянган га газрыг ойжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, хотоо цэцэрлэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Үүнд 67 мянган га газрыг ойжуулах хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд 57 мянга орчим газрыг ойжуулж, хотын ойн нөмрөг 44.6%-д хүрсэн юм. Тал хээр нутгийн ойн нөмрөг 31%-д хүрч, ой модны нөөц 26 сая 900 мянган шоо метрт хүрч, хотын ногоон байгууламжийн хэмжээ 49%-д хүрч, хүн тутамд оногдох ойн нөмрөгийн хэмжээ 16.6 хавтгай дөрвөлжин метрт хүрчээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн хэмжээ, экологийг иргэдэд хүртээмжтэй байлгах чадвар болон хотын иргэдийн ногоон байгууламжийн хэмжээ тасралтгүй нэмэгджээ. Бээжингийн Шы  Жин Шань дүүргийн дэд дарга Ли Шяньшя  хэлэхдээ, 1142 га талбайтай Бээжингийн өвлийн олимпын цэцэрлэгт хүрээлэн зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд олон нийтэд нээлттэй ажиллаж, намгархаг газраар зугаацах, шувуу сонирхох, шинжлэх ухааны мэдлэг түгээх баазтай танилцах зэргээр чөлөөт цагаа үзэсгэлэнт сайхан байгалийн дунд ая тухтай өнгөрөөж болох юм. Бээжингийн өвлийн олимпын цэцэрлэгт хүрээлэн умард хэсэгтээ намгархаг газар, төв хэсэгтээ аж үйлдвэрийн хуучин бааз, өмнөд хэсэгтээ ой шугуйтай юм гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн оны 10-р сард нээгдсэнээс нааш 530 мянган хүн энд зугаацахаар ирсэн байна. 2-р сарын 2-нд Бээжингийн өвлийн олимпын галт бамбарыг энд буухиалан дамжуулж, 371 хүн өвлийн олимпын галт бамбарыг марафон гүйлтийн замаар буухиалан дамжуулсан байна. Бээжингийн өвлийн олимпын галт  бамбарыг буухиалан дамжуулах явцад тус цэцэрлэгт хүрээлэнд хамгийн хол зайд, хамгийн урт хугацаагаар, хамгийн олон дамжуулагч оролцсон байна. Бас өвлийн олимпын түүхэнд анх удаагаа усан доогуур дамжуулсан юм.