Зуны болон өвлийн олимпын аль алинд нь оролцсон тамирчид
2022-02-16 15:55:38
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 8-р сарын 8-нд Токиогийн олимп өндөрлөж, 2022 оны 2-р сарын 4-нд Бээжингийн өвлийн олимп нээлтээ хийсэн билээ. Зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан Бээжин хотын хувьд энэ удаагийн өвлийн олимпын үеэр зуны, өвлийн олимпын тэмцээний аль алинд нь оролцож байсан маш өвөрмөц хоёр тамирчныг угтсан юм. Тэд хагас жил гаруйн өмнөхөн Токиогийн олимпид оролцсоныхоо дараа богино хугацааны бэлтгэл хийгээд Бээжингийн өвлийн олимпид оролцжээ. Тэдний нэг нь нээлтийн ёслолд маш олон үзэгчдийн анхаарлыг татсан бол нөгөө нэг нь алтан медаль хүртэж, түүх бүтээжээ.

“Нью Йорк таймс сонин” Нэйсан Крумптонын талаар мэдээлжээ

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол дээр, цээж нүцхэн нимгэхэн гоёлтойгоор Америкийн Самоагийн төлөөлөгчдийн багийн далбааг өргөн талбайд орж ирсэн Нэйсан Кримптон “цас мөсний спортын томоохон цуглаан” дээр дэлхий нийтэд “халуун бүсийн өвөрмөц онцлог”-ийг харуулсан юм. Тэмцээндээ оролцоогүй атлаа Нэйсон Крумптон “интернет ашиглагчдын сэтгэлийн галыг дүрэлзүүллээ” хэмээн Ньй Йорк таймс сонин мэдээлэлдээ бичжээ. 

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын үеэр далбаа өргөсөн Нэйсон Крумптон

Нэйсон Крумптон Бээжингийн өвлийн олимпын эрэгтэйн скелетоны тэмцээнд оролцсон юм. Хагас жилийн өмнө тэрбээр Токиогийн олимпын эрэгтэйн 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцсон байжээ. Токиогийн олимп өндөрлөх үед тэрбээр Америкийн Самоагийн төлөөлөгчдийн багийн хаалтын ёслолын далбааг өргөсөн байна. Бээжингийн өвлийн олимпид тэрбээр нээлтийн ёслолд төлөөлөгчдийн багийнхаа далбааг өргөжээ.

Бээжингийн өвлийн олимпын тэмцээнд оролцсон Нэйсон Крумптон

2-р сарын 11-нд Нэйсон Крумптон эрэгтэйн скелетоны тэмцээнд оролцоод 19-р байрт оржээ. Шагналын байрт үлдэж чадаагүй боловч түүний олимпын тухай үлгэр түүх нь нэгэнтээ гайхамшиг болж үлджээ. Энэ нь яг түүний өөрийн хэлсэнчлэн: “Би 36-тай боллоо, спортынхоо сүүлчийн шатанд явж байна, спортын оргил үе минь аль хэдийнээ өнгөрсөн боловч би долоо шахам сарын хугацааны дотор хоёр ч удаагийн олимпид оролцлоо, энэ бол маш бэрхшээлтэй, гэхдээ бас маш гоё байлаа” гэсэн байна.

Бээжингийн өвлийн олимпид оролцсон Аюму Хирано

2-р сарын 11-нд Японы тамирчин Аюму Хирано сүүлчийн удаад гайхалтай супер үзүүлбэр хийж, Бээжингийн өвлийн олимпын эрэгтэйн сноубордын “U“ буюу хагас хоолойн ур техникийн тэмцээнд аваргалж алтан медаль хүртэв. Түүний нэрэн дэх Аюму гэдэг үг нь алхаж буй мөрөөдөл гэдэг утгатай. 23 настай тэрбээр дөрвөн удаагийн олимпиос 2 мөнгө, 1 алтан медаль хүртжээ.

Бээжингийн өвлийн олимпид оролцсон Аюму Хирано

Залгаагаар хоёр ч удаагийн өвлийн олимпиос мөнгөн медаль хүртсэн Аюмун Хирано 2018 онд скейтбордын спортыг сонгож, Токиогийн зуны олимпид оролцохоор бэлтгэжээ. Түүнээс хойших 4 шахам жилийн хугацаанд тэрбээр мөн дэлхийн олон газруудын цас, мөсний спортын тэмцээнд оролцсон байна. 2021 оны зун болсон Токиогийн олимпид тэрбээр эрэгтэйн скейтбордын тэмцээнд оролцсон боловч финалд үлдэж чадсангүй. 2012 оны 12-р сард Аюму Хирано дахин цасны спортдоо буцан ирж, түүнчлэн тэмцээний явцад жисүүгээр бүтэн 3 эргэлт буюу 1440 градусын эргэлт хийсэн анхны тамирчин болжээ. Бээжингийн өвлийн олимпид тэрбээр дахинтаа энэ үзүүлбэрээ харуулсан юм.

Бээжингийн өвлийн олимпид оролцсон Аюму Хирано



ОУОХ-ны албан ёсны вебсайтын бүртгэснээр, Бээжингийн өвлийн олимпиос өмнө нийт 128 тамирчин зуны, өвлийн олимпын аль алинд нь оролцож байжээ. Тэдгээрээс 5 тамирчин нь зуны, өвлийн олимпиос хоёулангаас нь медаль хүртэж байжээ.

Америкийн тамирчин Эддие Иган

Жилшээлэхэд, АНУ-ын тамирчин Эддие Иган бол зуны болон өвлийн олимпиос бүгднээс нь алтан медаль хүртсэн цорын ганц тамирчин юм. Тэрбээр 1920 оны Антверпенийн олимпид эрэгтэйн боксын хөнгөн жингийн тэмцээнээс алтан медаль хүртэж, 1932 оны Лэйк-Плэсидийн өвлийн олимпын дөрвөн хүний бобслейгийн тэмцээнээс алтан медаль хүртжээ. Эддие Иган өвлийн олимпын тэмцээн эхлэхээс гурван долоо хоногийн өмнөхөн найзынхаа ятгалгаар бобслейн багт орсон байв. Өмнө нь тэрбээр бобслейгийн спортоор нэг ч удаа бэлтгэл хийж үзээгүй байжээ.

Германы тамирчин Криста Лудинг

Германы тамирчин Криста Лудинг бол нэг жилийн дотор зохиогдсон зуны, өвлийн олимпын тэмцээнүүдээс медаль хүртсэн анхны тамирчин юм. Тэрбээр 1988 оны Калгаригийн өвлийн олимпид тэшүүрийн тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж, тус жил нь Сөүлд зохиогдсон зуны олимпын унадаг дагуйн тэмцээнээс 1 мөнгөн медаль хүртжээ.

Нидерландын тэшүүрийн болон унадаг дугуйн тамирчин Иероен Страатхоф

Нидерландын тэшүүрийн болон унадаг дугуйн тамирчин Иероен Страатхоф бол зуны олимп, өвлийн олимп, паралимпын тэмцээнд оролцсон цорын ганц тамирчин юм. Тэрбээр 1994 оны Лиллехаммерын өвлийн олимп, 2000 оны Сиднейн паралимп, 2004 оны Афины олимпын наадамд оролцжээ. Сиднейн паралимпид тэрбээр харааны бэрхшээлтэй тамирчин Иан Мулдерийг дэмжин оролцож, хамтаар хоёр хүний унадаг дугуйн тэмцээнээс алтан медаль хүртжээ.





\Уртнасан.\