Томас Бах ХТРТ-д баяр хүргэв
2022-02-16 02:10:01
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын Олимпийн хорооны албаны талын вебсайтын 2-р сарын 15-ны мэдээнээс үзвэл, олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах: 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг амжилттай дамжуулан мэдээлэх талаар Хятадын Төв радио телевиз хувь нэмрээ  оруулсанд баяр хүргэж байна гэжээ.

Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнтай уулзах үед Бах: Өвлийн олимпийг дамжуулах эрх авч мэдээлээд урьд өмнө байгаагүй олон хүмүүс хүлээн авч үзсэнийг Бах өндрөөр үнэлжээ. 2-р сарын 10-ны өдөр буюу энэ удаагийн өвлийн олимп нээлтээ хийгээд долоо хоног болоогүй үед ХТРТ-ийн төв телевизийн мэдээллийн платформуудаар 500 сая хүн хүлээн авч үзжээ.

Хятадын ТРТ-ийн ололт амжилт, ХТРТ болон Олон улсын олимпийн хорооны урт хугацааны турших хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг сайшаахын тулд ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюнд Бах Олон улсын олимпийн хорооны даргын шагнал гардуулж, алтан медальт тамирчны аваргын замналыг бэлгэдлээ.