Дэлхийн үзэгчид Бээжингийн өвлийн олимпийг олон хэлбэрээр үзэж байна
2022-02-16 19:51:31
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 16 буюу өнөөдөр Бээжингийн өвлийн олимпын хэвлэлийн төвд тэмцээний үеийн 12 дахт хэвлэлийн бага хурлыг хийсэн байна. Олон улсын олимпын хороо, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны холбогдох албаны хүн "Өргөн нэвтрүүлгийн дамжуулалт жич дижитал хэвлэл мэдээллийн  мэдээлэл" зэрэг асуудлаар гадаад дотоодын  сэтгүүлчдийн асуултад хариулав.

ХТРТ-ийн сэтгүүлч Жай жуан хэлэхдээ, ээлжит хэвлэлийн бага хуралд Олон улсын олимпын хорооны телевиз, маркетингийн үйлчилгээний гүйцэтгэх захирал Тимо Лум,Бээжингийн Өвлийн олимп нь өнөөг хүртэлх хамгийн их хандалт авсан өвлийн олимп болсон гэлээ. Үүний зэрэгцээ тэрээр Бээжингийн өвлийн олимпыг дамжуулан нэвтрүүлэх  эрхийг олсон   Хятадын Төв Радио Телевизийн хамт олонд баяр хүргэж, дэлхийн үзэгчдэд гайхалтай өвлийн олимпийн  тэмцээнийг  толилуулсан гэж хэлж байлаа. 

Тимо Лум, 2008 оны Бээжингийн Олимпийг дамжуулан нэвтрүүлэх эрхийг авсан  тал нь анх удаа дижитал хэлбэрээр өргөн цар хүрээтэй цацаж байгаа тул анхны дижитал олимп гэж тооцогдож байгаа юм. Технологийн шинэчлэлийг дагалдан, 2022 оны Бээжингийн өвлийн олимп нь телевиз зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахаас  гадна  онлайнаар  өргөн хүрээнд шууд нэвтрүүлэг хийсэн  нь түүхт чанартай үйл явдал болж байна гэжээ.