ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ХТРТ-ийн захиралтай юу ярьсан бэ?
2022-02-16 21:23:37
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын Олимпийн хорооны албаны талын вебсайтын мэдээлснээр, олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах 2-р сарын 15-нд Бээжин хотноо ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюнд Олон улсын олимпийн хорооны даргын шагнал гардуулж, ХТРТ болон Шэнь Хайшюны олимпийн соёлыг  түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр  үнэллээ. 

Томас Бах ХТРТ болон захирал Шэнь Хайшюны олон улсын олимпийн үйлсийг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, мөн шинийг санаачлан, гарамгай хувь нэмэр оруулсныг  өндрөөр үнэлсэн бөгөөд Бээжингийн өвлийн олимпийг дамжуулан мэдээлэхэд амжилттай ажилласанд баяр хүргэжээ.

Шэнь Хайшюн ОУОХ болон ерөнхийлөгч Томас Бахад талархал илэрхийлсэн бөгөөд энэхүү шагнал нь хамт олных байж, мөн Хятадын төв радио телевиз болон Хятадын бүх хэвлэл мэдээллийнхний  олимпийн үйлсийг хөгжүүлэх, Бээжингийн өвлийн олимпийг амжилттай дамжуулан мэдээлснийг бүрэн үнэлж байгааг харуулж байна гэжээ.