Бээжингийн өвлийн олимпд оролцсоноороо бахархжээ
2022-02-18 09:58:27
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн шорт-трекийн тамирчин Акар Бээжинд анх удаагаа өвлийн олимпын тэмцээнд оролцож, эрэгтэйн 1000 метрийн тэмцээнд 6-рт орсон сайн амжилт гаргажээ. Эх орондоо буцсаны дараа Акар саяхан ХТРТ-д өгсөн ярилцлагадаа, Бээжингийн өвлийн олимпд оролцсон маань гайхалтай үйл явдал байлаа, өөрийн спортын карьерт ч шинэ гараа боллоо гэсэн байна. Ингээд ХТРТ-ийн сурвалжлагч Янь Вэй-гийн Турк улсаас ирүүлсэн мэдээллийг хүргэе. 

"Бээжингийн өвлийн олимп мартагдашгүй торгон агшин байсан, ялангуяа өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон маань маш гайхалтай сэтгэгдлийг төрүүлсэн юм. Асар том төв цэнгэлдэхийн талбайд маш олон ажилтнууд, жүжигчид нээлтийн ёслолын үеэр цаг завгүй яарцгааж, бүх зүйл эмх цэгцтэй байсан юм. Туркийн төлөөлөгчид төрийн далбаагаа өргөж, олимпын хөдөлгөөн үүсэж бий болсон Грек улсын төлөөлөгчдийн багийн дараа хамгийн түрүүнд талбайд орж ирсэн, энэ агшин надад насан туршид мартагдашгүй юм" хэмээн Акар сурвалжлагчид хэлсэн байна. 

“Турк улсын төлөөлөгчид Грекийн дараа талбайд орсон. Тамирчин хүний тэмцээнд оролцохын өмнөх тиймэрхүү тулж ирсэн сэтгэлээ болон тугч байхын нэр төрийн хэрэг давхацсан цаг мөч байсан юм. Гартаа төрийн далбаагаа өргөсөндөө би маш сэтгэл догдолж, их омогшиж байна, үүнийг хэзээ ч мартахгүй.” 

Бээжинд байхдаа бэлтгэл сургуулилтын талбай, тэмцээний ордон талбайгаас гадна Акар зонхилох цагаа өвлийн олимпын хотхонд өнгөрүүлсэн юм. Тэрбээр: Бээжингийн өвлийн олимпын хотхонд амьдралын нөхцөл, тоног төхөөрөмж бүрэн, супермаркет, дэлгүүр, ресторан, спорт заал, соёлын төв гээд бүх зүйл дутуугүй байсан нь тамирчдын Бээжин дэх амьдралд маш сайн баталгааг хангасан гэжээ.

“Олимпын хотхон надад үнэхээр таалагдсан. Тэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд, бас дэлгүүр худалдааны газрууд бий, бид бас бусад спортын төрлийн тамирчидтай уулзаж, олимпын хотхонд цагаа маш сайхан өнгөрүүлсэн. Өвлийн олимпын хотхон, тэгээд Бээжин надад таалагдсан, маш баяр баясалтай нэгэн удаагийн аялал байлаа."

Акар хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын дэд бүтэц маш сайн байсан төдийгүй сайн дурын ажилтнуудын тусархаг үйлчилгээ гэртээ байгаа мэт халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэн гэв. 

“Бээжингийн өвлийн олимпын сайн дурынхан үнэхээр халуун дотносог, тэд бидэнд маш их тус болсон. Биднийг дагуулан олимпын хотхонтой танилцуулж, маш олон мэдээлэл өгсөн. Тэд бүгд л гадаадаар маш сайн ярьдаг болохоор бид хоорондоо саадгүй ярьж хэлэлцдэг байлаа.” 

Бээжингийн өвлийн олимпын үеэр цар тахлаас сэргийлэх арга хэмжээг ягштал мөрдсөн юм. Хаалттай бүсийн менежмент, маск зүүх, түүнчлэн хүмүүс хоорондын зайгаа барих зэрэг  арга хэмжээний талаар Акар хэлэхдээ, эдгээр арга хэмжээ Бээжингийн өвлийн олимп урагштай явагдахад баталгаа болсон, тамирчид тэмцээндээ оролцоход аюулгүй орчныг хангасан гэжээ.

“Халдвараас сэргийлэх арга хэмжээ авсан нь маш чухал, хүн болгон сэргийлэлт хамгаалалтаа сайн хийх ёстой. Бээжингийн өвлийн олимп цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.” 

Акарын хувьд Бээжинд анх удаа эх орноо төлөөлөн өвлийн олимпын шорт-трекийн тэмцээнд оролцож,  туршлагаар дутмаг байсан ч маш сайн оролцож, 6-р байр эзлэн, Туркийн шорт-трекийн төрөлд шинэ амжилт тогтоожээ. Үүнд Хятад улсын үзэгчдийн дэмжлэг байна, Бээжингийн өвлийн олимпоор шинэ гараа болгож, Туркийн шорт-трекийн түүхэнд үргэлжлүүлэн улам сайн амжилт гаргахыг хүсэж байна гэж Акар хэлжээ.

“Тэмцээний үеэр үзэгчдийн индэрт байсан цөөн бус үзэгчид намайг дэмжсэнийг тэмцээн өндөрлөсний дараа миний физик эмчилгээний эмч хэлсэн, яг  тэмцээний үеэр анзаараагүй байлаа. Би тэдэнд хандан баярлалаа, талархлаа гэж хэлмээр байна.”






\Уртнасан.\