Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын эрэгтэйн ганцаарчилсан төрөлд Мексик улсаас ирсэн тамирчин Донован Каррилло 22-р байрт орсон юм. Хэдийгээр үр бүтэмж нь шагналын байраас тун хол боловч энэ удаагийн өвлийн олимпын аялал нь Сарриллод эрч тэмүүллийг өгчээ. Учир нь тэр бол Мексик улсын хувьд 30 жилийн хугацаанд өвлийн олимпын уран гулгалтын тэмцээнд оролцсон анхны тамирчин байлаа.
Бээжинд ирэхээсээ өмнө тэрбээр олимпын стандарт мөсөн талбайд тэшиж үзээгүй байв. Донован Каррилло хэлэхдээ: “Цас мөсний спорт түгээмжлэгдээгүй улс оронд уран гулгалтаар бэлтгэл хийнэ гэдэг бол үнэхээр хэцүү байсан, гэхдээ би энэ спортод хайртай. Хүүхэд байхаасаа л хэзээ нэгэн өдөр олимпын тэмцээнд оролцох мөрөөдөлтэй болсон, иймээс энд ирсэн нь миний хувьд хүсэл мөрөөдөл минь биелэгдлээ. Энгийн үед супермаркет доторх жижигхэн мөсний талбайд бэлтгэл хийдэг, шайбтай хоккейн тамирчид болон мөсөн дээр тоглох хүүхдүүд ч ирдэг тул бүгдээрээ хамтаар нэг л мөсөн талбайг хуваалцдаг юм. Бээжингийн өвлийн олимпид ирж бэлтгэл хийхдээ өвлийн олимпын стандарт мөсөн талбай бол түүний төсөөлж байснаас хол том байдгийг мэдсэн, түүнчлэн тэмцээн эхлэхийн өмнөхөн, ийм том талбайд зохицохын тулд үзүүлбэрийн найруулгадаа өөрчлөлт оруулсан юм” гэжээ.
“Энэ удаагийн Бээжингийн аялал надад маш их баяр баяслыг өглөө, би тэдгээр өвлийн спортын дэлхийн хамгийн шилдэг тамирчдаас ихийг сурсан юм. Нэгэн тамирчин хүн болсны хувьд тасралтгүй сурч, тасралтгүй урагшаа тэмүүлэх нь миний хувьд хамгийн чухал юм. Дараа удаагийн өвлийн олимп хүрч ирэхийг нэгэнтээ хүсэн найдаж эхэллээ. 2026 оны өвлийн олимпын тэмцээнд оролцохын тулд хичээн чармайх болно” гэж Донован Каррилло хэлсэн юм.
Уртнасан