Хятадын ард түмэнд олимпийн цомыг гардуулав
2022-02-20 11:31:35
Share
Share this with Close
youtube WeChat

19-нд Бээжинд болсон Олон улсын олимпын хорооны 139-р бүгд хурал дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Хятадын ард түмэнд олимпын цомыг гардуулж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг дэмжсэн Хятадын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Бах шагналыг гардуулахдаа "Бээжин-2022 өвлийн олимпын наадам Хятадын ард түмний дэмжлэггүйгээр ийм гайхалтай түвшинд хүрч чадахгүй байсан. Хаалттай байсан ч бид Хятадын ард түмний дэмжлэгийг мэдэрсэн" гэжээ.

Бах хэлэхдээ: "Бид халуун дулаан, эрч хүчтэй, урам зориг, дэмжлэгийг мэдэрч байна. Хятадын ард түмэн, түүнчлэн Хятадын соёл урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, эрдэмтэд, инженерүүд, оюутнууд, олон мянган сайн дурын ажилтнууд бүгд маш их халуун дотноор тамирчид болон биднийг угтан авлаа. Тэд энэ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад чин сэтгэлээсээ зүтгэж байна."

Бах "Энэ нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, бас Бээжингийн өвлийн олимпын амжилтад чухал ач холбогдолтой юм. Тиймээс өнөөдөр Олон улсын Олимпын хорооноос Хятадын ард түмэнд олимпын цомыг гардуулж байгааг мэдэгдэхэд маш их нэр төрийн хэрэг бөгөөд маш их баяртай байна" гэж дүгнэжээ.

Бээжингийн өвлийн олимпын хаалтын ажиллагаа 20-ны орой болно.