Шинэ Зеландын тамирчин Нико Партиос түрүүлэв
2022-02-20 10:09:26
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 19-нд, Жанчхүүгийн Чүнли паркт Бээжингийн өвлийн олимпын U хэлбэрийн талбайн ур чадварын эрэгтэйчүүдийн шийдвэрт тэмцээн зохиогдов. Тэмцээнд Шинэ Зеландын тамирчин Нико Портиос түрүүлж, Америкийн тамчид 2, 3-т оржээ.

Энэхүү төрөлд АНУ, Канад, Шинэ Зеланд улсын тамирчид давамгайлж байдаг. Мөн өдрийн шийдвэрт тэмцээнд 12 тамирчин өрсөлдсөний дотор Америкийн 4 тамирчин, Канадын 3 тамирчин оролцжээ. Гурван тойргийн тоглолтын дараа урьдчилсан шатанд хоёрдугаар байрт шалгарсан Портиос 93.00 оноогоор аварга болж, АНУ-ын тамирчин Дэвид Уайс 90.75 оноогоор мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Алекс Фей 86.75 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Хятадын шигшээ багийн тамирчин Сүнь Жинбө, Хэ Бинхань, Ван Хайжүө, Мао Биньчян нар тус тэмцээний шийдвэрт тэмцээнд орж чадсангүй.

Н.Пүрэвжав