Эв нэгдэл, өвлийн олимпын нандин агшнууд
2022-02-20 11:47:16
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд олон орон бүс нутгийн олимпын хорооны албан тушаалтан, спортын салбарын зүтгэлтэн нар хэлсэн үгэндээ, Бээжингийн өвлийн олимп зохион байгуулагдсан хугацаанд тамирчид тэмцээний талбарт өрсөлдөж, тэмцээний дараа тэврэлдэн, харилцан хүндлэл бахархлаа илэрхийлсэн юм, энэ бол маш сайн сайхан агшнууд байлаа. Маш олон орон, бүс нутгийн тамирчид болон сайн дурынхан гүн зузаан нөхөрлөлийг байгуулсан юм. Дэлхий нийтийн ард түмэн хамтдаа өвлийн олимпоор бахархаж, Бээжинг дэмжин урам эрч нэмж, ирээдүй зүг хамтдаа зорьсон юм гэжээ.

 

Спорт хүмүүст эв нэгдлийг авчирдаг

 

2-р сарын 14-нд, Хятад улсын тамирчин Шюй Мэнтао ур чадвараа бүрэн харуулж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын цанын фристайлын эмэгтэйн агаар дахь арга техникийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Хэдэн арван жил хичээн чармайж, эцэстээ өвлийн олимпын алтан медалийн эзэн нь болж чадсан Хятад улсын 32 настай энэ тамирчинд Америкийн тамирчин Ашлей Калдвелл зэрэг маш олон хүмүүс баяр хүргэж, бахархлаа илэрхийлсэн юм.

 

Тэмцээний үеэр Шюй Мэнтао алтан медалийн эзэн болсон нь тодорхой болсны дараа Ашлей Калдвелл алхан ирж, баярлан догдолсон Шюй Мэнтао-тай чанга тэврэлдэхийн зэрэгцээ түүнийг “Тао Тао” хэмээн дотноор нэрийг нь дуудаж, Шюй Мэнтао өөрийн улс орондоо олимпын аварга болж чадсанд нь баяр хүргээд, “би чиний амжилтаар бахархаж байна” хэмээн хэлсэн байна. Хятад, Америк хоёр орны тамирчдын сэтгэл хөдөлгөм энэ агшин улс орон, арьс өнгө, шашин шүтлэгийн хязгаараас давж, Хятад улсын болон гадаадын маш олон сүлжээ ашиглагчдыг догдлуулсан юм.

 

2-р сарын 12-ны орой, Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын ритм бүжгийн тэмцээнд Японы багийн бүжгийн хос Мисато Комацубара болон Тим Колето нар тэмцээндээ төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүйн улмаар чөлөөт бүжгийн тэмцээнд оролцож чадсангүй. Хятад улсын багийн бүжгийн хос Ван Шы-Юэ, Лю Шинь-Юй нар очиж тэднийг тайтгаруулсан юм. Тэмцээн өндөрлөсний дараа хамгийн түрүүнд тэдэн дээр очиж тайтгаруулмаар бодогдсон юм” хэмээн Ван Шы-Юэ хэлж байлаа.

 

Ван Шы-Юэ хэлэхдээ, цар тахлын халдварын нөлөө гарснаас хойш Хятадын багийнхан зөвхөн улсын дотооддоо видео бичлэг ашиглан бэлтгэлээ хийж байсан, энэ хугацаанд цөөн бус хүндрэл тохиолдсон юм. “Японы багийнханд ч бидэнтэй адилхан иймэрхүү бэрхшээл тулгарч байсан тул бие биенийхээ хүндрэлтэй байдлыг харилцан сайн мэддэг”. Сүүлийн хоёр жилд хоёр багийн хоорондын харилцаа улам нэмэгдэж, бүгд харилцан дэмжсээр ирсэн юм гэжээ.

 

Үнэндээ, сэтгэл хөдөлгөсөн эдгээр агшнууд Бээжингийн өвлийн олимпид олон харагдсан нь гэнэтийн зүйл биш юм. БНХАУ, БНСУ, Нидерландын эмэгтэйн шорт-трекийн тамирчид хамтдаа “маш их хайр агуулсан хамтын зураг”-аа авахуулж, Хятадын эрэгтэйн сноубордын тамирчин Су Имин аваргалсны дараа улс орнуудын тамирчид түүнд баяр хүргэсэн юм. Эдгээр харилцан нэг нэгнийхээ амжилтаар бахархал болгосон үйл явдлууд нэн олон тамирчдын дунд өрнөсөн юм. Харилцан тэврэлдэж, шивнэсэн урам зориг нэмсэн үгс олимпын гайхамшиг, хамгийн нандин зүйлийн илэрхийлэл болжээ.

 

Өвлийн олимпд оролцохоор дамжин эв нэгдэл, эрмэлзлийг уламжлав

 

Бээжингийн өвлийн олимпд халуун бүсийн, дэд халуун бүсийн цөөн бус улс орон, бүс нутгийнхан тамирчид томилон оролцуулж, дэлхий нийтэд спортын зориг санааг харуулан, энэ удаагийн цас мөсний спортын томоохон цуглаанд сайн сайхныг нэмсэн юм. “Зүүн Өмнөд Азийн бүс нутагт цас байхгүй, гэтэл энэ нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн тамирчдын өвлийн спортоор хичээллэхийн урмыг хориглож чадахгүй юм” хэмээн Филиппиний сонинд мэдээлжээ. Бээжингийн өвлийн олимпд Филиппин, Таиланд, Малайз, Зүүн Тимор зэрэг дөрвөн орон 8 тамирчнаа томилон оролцуулав.

 

Эдгээрийн дотроос Филиппиний тамирчин Аса Миллер болон Зүүн Тиморын тамирчин Иохан Гонсалвес Гоутт нар бол тус тусын улс орноо төлөөлөн оролцсон ганц тамирчин нь юм. Тэд хамтдаа бэлтгэл хийж, спортоор дамжин нөхөрлөл байгуулжээ. “Бид шагналын байраас маш хол юм, гэхдээ Зүүн Тимор улсаас төлөөлөгч энд оролцож буй нь чухал юм. Бусад Зүүн Азийн орнууд болон бүс нутгийн тамирчдад дэмжлэг туслалцаа болоход би бэлэн байна. Эв нэгдэл бол олимпын спортын байх ёстой утга учир нь юм” хэмээн Гоутт хэлжээ.

 

Энэ онд Саудын Араб анхдагч удаагаа өвлийн олимпд оролцов. Саудын Арабын сонины веб сайт мэдээлэлдээ, нэгэн цоо шинэ дардан зам нээгдсэн, Саудын Арабын нэн олон тамирчид тэмцээнд оролцон, түүнчлэн спортын амьдралын шинэ хэлбэртэй танилцахыг сайшаан дэмжиж байна гэж тэмдэглэжээ. Гайти улсаас өвлийн олимпд оролцсон анхны тамирчин, уулын цанын тамирчин Ричардсон Виано хэлэхдээ: “Өвлийн олимпд оролцохоор дамжин би эв нэгдэл, эрмэлзлийг уламжлахыг хүсэж байна. Тамирчид тэмцээндээ оролцохдоо зоригтойгоор сорилтыг угтаж, цуцашгүй тэсвэр гаргах хэрэгтэй юм, энэ бол чухал. Энэ удаагийн тэмцээнд оролцсон маань хэрэв Латин Америкийн нэн олон орнуудын хүмүүст цас мөсний спортын гайхамшгийг танилцуулж чадсан байвал энэ бол үнэхээр сайхан явдал юм” гэжээ.

 

Олимпын урианд “хамтдаа” гэдэг шинэ агуулгыг нэмсний дараа зохиогдсон анхны өвлийн олимпын хувьд Бээжингийн өвлийн олимп товлосон цагтаа зохиогдож, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний дэмжлэгийг хүлээн, нийт 91 улс орон, бүс нутгийн 3000 шахам тамирчид оролцож, тэмцээний төрөл болон тодорсон алтан медалийн тоогоор хамгийн олон нэг удаагийн өвлийн олимп болсон юм. Бээжингийн өвлийн олимпоор илэрхийлэгдсэн эв нэгдэл, хамтын ажиллагаа болон эрмэлзэл нь улс орон, бүс нутгуудын хүндрэл бэрхшээлийг ялан давахын итгэлийг нь нэмэгдүүлж, улс орон, бүс нутгийн ард түмний найрамдлыг ихээхэн нэмэгдүүлж, эв нэгдлийн хүчийг төвлөрүүлсэн юм.

 

Уртнасан