Бээжингийн Өвлийн Олимпыг амжилттай нэвтрүүлэн цацсанд баяр хүргэв
2022-02-20 14:54:19
Share
Share this with Close
youtube WeChat

19-ний өдөр буюу Бээжингийн өвлийн олимпийн наадам амжилттай хаагдах гэж байгааг тохиолдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнд хариу захидал бичиж, ХТРТ Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг маш амжилттай нэвтрүүлэн цацсан явдалд дахинтаа баяр хүргэсэн байна. Тэрээр онцлохдоо: Хятадын ард түмний өвлийн олимпийн спортыг сонирхох сонирхол эрс нэмэгдэж, Хятадын ард түмний дунд биеийн тамир спорт гүн гүнзгий үндэслэх болсныг энэ удаагийн Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын үзвэрийг хүлээн авч үзсэн тоо баримт тодхон харуулсан байна гэжээ.

Бах захидалдаа: Олимпийн спортод оруулсан хувь нэмрийг тань үнэлж, танд Кривошевын нэрэмжит цом гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Хятадын төв радио, телевиз Олимпийн спортын төлөө удаан хугацааны турш тууштай ажиллаж, цуцашгүй хүчин чармайлт гаргаж байгаад Олон улсын олимпийн хороо маш их талархаж байна. 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг сурвалжлан мэдээлсэн та бүхний нэвтрүүлэг олимпийн үзэл санааг хөгжүүлэхэд түлхэц өгсөн байна гэжээ.

Бах хэлэхдээ: ирээдүйд Хятадын төв радио, телевизтэй хамтран ажиллаж, Олимпийн наадмын нөлөөллийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, биеийн тамир спортын оролцоог Хятадын ард түмний дунд гүн гүнзгий нэвтрүүлэхийг Олон улсын олимпийн хороо хүсэж байна гэжээ.