Өвлийн олимпын амжилт нь хүн төрөлхтний амжилт юм
2022-02-21 18:22:41
Share
Share this with Close
youtube WeChat

21-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, Бээжингийн Өвлийн Олимпын Наадам 20-нд амжилттай өндөрлөв, энэ нь Хятадын амжилт, Олимпын наадмын амжилт, цаашлаад хүн төрөлхтний амжилт юм гэжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хаалтын ёслолд "Бээжингийн Өвлийн олимп нь маш гайхамшигтай өвлийн олимп болсон" хэмээн зарласантай холбогдуулан Ван Вэньбин хэлэхдээ, Хятад улс амласан амлалтаа биелүүлж, дэлхий нийтэд хэмнэлтэй, аюулгүй, гайхалтай олимпын наадмыг зохион байгууллаа. Ногоон, хамтдаа хуваалцах, нээлттэй, шударга олимпыг зохион байгуулахын төлөө Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо тууштай ажилласан. Бээжин хот нь өвөл зуны олимпыг зохион байгуулсан хот гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэж байна. Мэргэжлийн, шударга өрсөлдөх орчин бүрдүүлсэн нь дэлхий дахинд гүн сэтгэгдэл үлдээж, халдвар хамгаалалтын үр дүнтэй арга хэмжээ нь олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах жишиг болов. Ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой тэмцээн зохион байгуулах загвар нь өвлийн олимпын наадмын нандин өв болон үлдэж байна гэжээ.

Тэрээр онцлохдоо, Олимпын үзэл баримтлал Бээжингийн өвлийн олимпын үеэр хүчтэй тусгагдав. 91 улс орон, бүс нутгийн 3000 гаруй тамирчин хүчтэй өрсөлдөн, өөрийгөө ялж, дэлхийн 2, өвлийн олимпын 17 рекордыг эвдэж, "Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээ хүчтэй" уриаг бүрэн утгаар нь харууллаа. Бээжингийн өвлийн олимп нь тэмцээний төрөл болон алтан медалийн тоогоор хамгийн олон, хамгийн олон хүн үзсэн өвлийн олимп болж, цас мөсний спортын шинэ үеийг эхлүүлсэн гэжээ.

Н.Пүрэвжав