Бээжингийн өвлийн олимп амжилттай болж өнгөрлөө
2022-02-21 10:33:02
Share
Share this with Close
youtube WeChat

20-ны орой Бээжингийн өвлийн олимпийн бамбар аажмаар унтарч, хүн төрөлхтний дөрвөн жилд нэг удаа болдог мөс, цасны арга хэмжээ өндөрлөнө. Бээжингийн өвлийн олимпын наадамд 7 тамирчнаа илгээсэн Туркийн төлөөлөгчид тэмцээнээ дуусгаж, эх орондоо ирлээ. Төлөөлөгчдийн тэргүүн Доан ХТРТ-ын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, хэдийгээр цар тахлын нөхцөл байдалд тулгарч байгаа ч Бээжингийн өвлийн олимп амжилттай болж өнгөрлөө гэжээ. Одоо та бүхэн Турк дэх ХТРТ-ын сурвалжлагч Янь Вэйгийн илгээсэн сурвалжлагыг сонсоно уу.

Туркийн үндэсний олимпийн хороонд ажилладаг Даоан өнгөрсөн жил тахлын нөхцөл байдалд зохиогдсон Токиогийн олимпод оролцсон. Хүнд тахлын нөлөөн дор Олимпын наадам зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахад маш хэцүү гэж тэр үзэж байна. Гэсэн хэдий ч Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эсвэл тэмцээн болох газрын барилга байгууламж, үйлчилгээний баталгаа зэрэг талаас авч үзвэл өвлийн олимп амжилттай болсон гэж хэлж болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Өвлийн олимпын зохион байгуулалт үнэхээр сайн байна. Тэмцээний газар ч бай, өвлийн олимпын хотхон ч бай бүгдээрээ маш сайн дизайнтай, бүх талаараа маш сайн бэлтгэгдсэн. Ялангуяа цар тахлын үед Бээжингийн өвлийн олимпыг маш сайн, гайхалтай зохион байгуулсан байна. .."

Даоан хэлэхдээ, янз бүрийн тэмцээнүүдийн улмаас Туркийн долоон тамирчин Бээжин, Яньчин, Жанчхүү зэрэг гурван өөр өвлийн олимпын тосгонд суусан. Өвлийн олимпын хотхон нь тамирчид, дасгалжуулагчдын түр "гэр"-ийн хувьд тамирчдын амралт, эдгэрэлт сэргэлтийг хангах, төлөв байдлыг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой юм. Даоан өвлийн олимпын гурван тосгонд маш их сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэрээр хэлэхдээ: "Ялангуяа Өвлийн Олимпын тосгонд манай өрөөнүүдийн тавилга, дизайн, чимэглэл маш сайн, маш тухтай, ор болон бусад хэрэгслийн чанар нь маш өндөр, үнэхээр өндөр чанартай, төгс төгөлдөр гэж хэлж болно. Бид Өвлийн Олимпын тосгоны бүх талд маш их сэтгэл хангалуун байна."

Даоан мөн Бээжингийн Өвлийн Олимпын наадмын зорчих тээврийн баталгааны ажил, ялангуяа Хятадын хурдыг илтгэсэн хурдны галт тэрэгний ажлыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ: Туркийн төлөөлөгчдийн төв байр Жанхүү дэх өвлийн олимпын тосгонд байрладаг. Хэдийгээр Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос төлөөлөгчдөд зорчих хөдөлгөөнийг хангахын тулд тусгай машин тоноглосон ч өндөр хурдны галт тэргээр зорчихыг илүүд үздэг. Энэ нь маш их цаг хэмнэсэн бөгөөд үнэхээр тохиромжтой гэжээ.

"Хурдны галт тэрэг нь бидний хувьд маш тохиромжтой. Жанчхүүгийн өвлийн олимпын тосгоноос Бээжингийн өвлийн олимпын тосгон хүртэл машинаар явахад 3 цаг орчим, өндөр хурдны галт тэргээр явахад 50 минут л хангалттай. Хурдны галт тэрэгний буудлаас Бээжингийн Өвлийн Олимпын тосгон хүрэхэд ердөө нэг цаг хагасын хугацаа шаардагдах бөгөөд хурдны галт тэрэгний суудал нь маш тухтай."

Даоан өндөр чанартай техник хангамж, өндөр технологийн бүтээгдэхүүнээс гадна Бээжингийн өвлийн олимпын сайн дурынхныг өөрийн оролцсон бүх томоохон арга хэмжээнд шилдэг сайн дурынхан хэмээн магтсан байна.

"Бээжингийн өвлийн олимпын сайн дурынхан бидэнд маш их тусалсан гэдгийг дахин онцлон хэлмээр байна. Одоогоор миний оролцсон томоохон арга хэмжээнүүдээс Бээжингийн өвлийн олимпын сайн дурынхан надад хамгийн их тусалсан. Хэрэв тэд байхгүй бол Бидний ажил маш хэцүү байх болно. Сайн дурынхан бид болон тэмцээний арга хэмжээний хооронд гүүр болсон байна. Энд би Хятадйн сайн дурынханд дахин талархал илэрхийлье!"

 

Даоан хэлэхдээ, Хятад улс 2008 оны зуны Олимпын наадмыг Бээжинд зохион байгуулснаар өдгөө зуны олимпын наадамд хамгийн шилдэг үзүүлбэр үзүүлсэн орны нэг болсон байна. Үүний нэгэн адил Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсан нь Хятадын өвлийн спортын хөгжилд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Даоан хэлэхдээ: "Энд харсан олон байгууламж, талбайнууд нь олон тооны тамирчдыг сургах боломжтой загвараар хийгдсэн. Бүх талбайн ойролцоо тамирчдын амьдрах зочид буудал гэх мэт туслах байгууламжууд байдаг. Хятад улс шорт-трек, тэшүүр, уран гулгалт зэрэг мөсний спортын төрлөөр аль хэдийнээ дэлхийд тэргүүлж байна, өмнө нь цасны спорт харьцангуй сул байсан, одоо өвлийн олимпыг зохион байгуулснаар Хятад улс ч мөн адил илүү гарамгай тамирчид бэлтгэн хүмүүжүүлэх болно гэдэгт 100% итгэлтэй байна. Үүнийг бид 2026 оны Милан-Кортина д'Ампеццогийн өвлийн олимпоос үзнэ гэдэгт итгэлтэй байна. "

ХТРТ-ын сурвалжлагч Янь Вэй Туркийн Анкара хотоос мэдээлэв.