ОУОХ: Бээжин Олимпийн мөрөөдлийг биелүүлэв
2022-02-21 16:14:35
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 20-нд Олон улсын олимпийн хорооны соёл ба олимпийн өвийн зөвлөлийн гишүүн Франг Аскани Бээжингийн өвлийн олимпийн хаалтын ёслолыг үзсэнийхээ дараа Хятадын ТРТ-ийн сэтгүүлчид тусгай ярилцлага өглөө.

Миний үзсэн хамгийн сайн өвлийн олимпийн нэг байлаа гэж тэрээр Бээжингийн өвлийн олимпийг үнэллээ. Франг Аскани мөн Италийн олон улсын спорт кино телевизийн холбооны даргын алба хашдаг. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпийн дараа хийх ажил ихтэй байгаа, манай холбоо Милан - Кортина д'Ампеццо хотын өвлийн олимпийн зохион байгуулах хороотой гэрээ тохиролцож, өвлийн олимпийн зургаан төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд 2026 оны өвлийн олимпийн үзэл баримтлал, энх тайвны тухай үнэт зүйлийг уламжлахын төлөө хичээн ажиллана. 2026 оны өвлийн олимпийн зохион байгуулалт бэлтгэлийн талаар Итали Хятад улстай хамтран ажиллах өргөн боломжтой гэжээ.