Бээжингийн өвлийн олимп амжилттай өндөрлөж, тэмцээнүүд нь дэлхийн үзэгчдийн сонирхлыг ихээхэн татлаа. Үүний зэрэгцээ Бээжингийн өвлийн олимпд оролцсон тамирчид Бээжингээс салж ядан, өөр өөрийн сайхан дурсамжуудаасаа хуваалцлаа.
2-р сарын 4-нд Бээжин -2022 өвлийн олимп нээгдэж, Хятадын уламжлалт соёл, гайхалтай шинэ технологийг ашиглан дэлхий нийтэд уян яруу цэнгүүнийг хүргэсэн билээ. Хятадын сайн дурынхны “Хятадад тавтай морилно уу ” гэсэн үг нь холын зочдын сэтгэлийг хөдөлгөлөө.
Америкийн тамирчин Тесса Мод, сайн дурынхан надад "Хятадад тавтай морилно уу" гэж хэлснийг санах бүр нулимс өөрийн эрхгүй гарах юм гэж байлаа.
Шинэ технологийг ашигласан олимпийн тэмцээний талбай заал нь дэлхийн тамирчдыг гайхшруулаа. Германы сэтгүүлч Уте Маг, 2008 онд өнгө өнгийн гэрэл туяарсан Усан шоо-д ирж байсан, харин одоо гэхэд шинэ технологийг ашиглан кёрлингийн тэмцээний талбай заал болон хувьссан байна, үнэхээр гайхалтай гэлээ.
Шөүган цанын харайлтын тавцан нь өвөрмөц хэлбэр дүрсээрээ дэлхий нийтийн анхаарлыг татжээ. Орхигдсон үйлдвэрээс өөрчлөгдсөн нь тогтвортой хөгжил, олимпийг хэмнэлтэй зохион байгуулах гэсэн үзэл баримтлалыг бүрэн харуулсан юм.
Тэмцээний талбай заалдаа Хятадын уламжлалт соёлыг уусган нэгтгэсэн нь тамирчдын анхаарлыг татжээ. Америкийн тамирчин Анна Хоффман цанын харайлтын төвийн "цасан рү-и -ийн шөнийн үзэмжийг цахим хуудсандаа нийтэлсэн юм.