Дэлхийн мөс цасны спортын хөгжлийн шинэ боломж авчирлаа
2022-02-22 17:08:39
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бээжингийн өвлийн олимпийн амжилттай зохиогдохыг дагалдан, Хятадад цас мөсний спортод оролцох хүний тоо эрс нэмэгдсэн байна. Бээжин өвлийн олимп зохион байгуулах эрхийг авах үеэр олон улсын нийгэмлэгт хандан 300 сая иргэдийг дайчлан цас мөсний спортод оролцуулна гэж амласан юм. Статистик тоо баримтаас үзэхэд, 2015 онд өвлийн олимп зохиох эрхийг авснаас аваад 2021 оны 10-р сар хүртэл, бүх Хятадын цас мөсний спортод оролцсон хүний тоо 346 саяд хүрч, иргэдийн оролцоо 24.56 хувьд хүрчээ. 

Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооны төлөвлөлт, бүтээн байгуулалтын  газрын дарга Лю Юйминь хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпийн өв залгамжийн хамаг сайн үр дүн нь 300 сая иргэдийг дайчлан цас мөсний спортод оролцуулсан явдал юм гэлээ.

Бээжингийн өвлийн олимпийн хорооны тамирчдын хорооны дарга Ян Ян хэлэхдээ, спортод улс орны хязгаар гэж байхгүй, бүх дэлхийн хамтын өв. Хятад улс өвлийн олимпийг зохион байгуулахаар дамжин 300 сая иргэдийг дайчлан цас мөсний спортод оролцуулснаар зогсохгүй дэлхийн мөс цасны спортын  хөгжлийн шинэ боломж авчирсан гэлээ.