Гал бамбар нэгэнтээ бөхсөн боловч эрч тэмүүлэл, гайхамшиг нь үүрдийн болж үлдлээ. Олимпын зориг санаа үеэс үед унтралгүй уламжлагдах юм. Бээжингийн өвлийн олимпоос дэлхий нийтэд үлдээсэн нандин оюун санааны, бодисын өвүүд цаашид уламжлагдан, тэр “цасан цэцэг”-ийн гайхамшиг бидний дунд хожим хойшид ч байсаар байх юм. Энэ удаагийн өвлийн олимпын сэтгэл хөдөлгөсөн мартагдашгүй торгон агшнуудыг бид хамтдаа эргэн санаж, тэдгээр ордон цогцолборууд, цар тахлын халдварын сэргийлэлт, шинжлэх ухаан технологийн зэрэг талын онцлог талууд болон туршлагыг эргэн харж, спортын энэ томоохон цуглаан бидэнд чухам юу үлдээж өгснийг хамтдаа сүвэгчилье.
300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дэмжсэн нь хамгийн томоохон өв боллоо
Ой ч хүрээгүй энэ өхөөрдөм хүүхэд маш олон хүмүүсийн анхаарлыг татсан юм. Хөлд ороогүй байж ганцаараа цасанд гулгахыг урьдаар сурчихжээ.
Залуучууд олон хэлбэрээр цас мөсний спортод оролцов
ШУӨЗО-ны Үрэмч хотын Ардын паркт хүүхдүүд мөсөнд тэшихийг сурч байгаа нь
“300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дэмжлээ”. Бээжин хотынхон анх өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргахдаа энэ зорилтыг дэвшүүлсэн билээ. Өвлийн олимпыг зохион байгуулахын бэлтгэл шатанд Хятад улс энэ зорилтоо урьдчилан биелүүлэв. 2021 оны 10-р сард, Хятад улсын цас мөсний спортод оролцсон хүний тоо нийт 346 саяд хүрчээ. Энэ нь Бээжингийн өвлийн олимпын хамгийн томоохон өв болсон юм. ОУОХ-ны дарга Томас Бах хэлэхдээ: “Эдгээр олон хүмүүсээс хожим хойшид зөвхөн нэг хэсэг хүмүүс нь мэргэжлийн цас мөсний спортын ажил төрөлд оролцохоор бодсон ч энэ нь дэлхийн цас мөсний спортын хөдөлгөөний төлөв байдлыг өөрчлөх болно” гэсэн байна.
ОУОХ-ны дарга Томас Бах Бээжингийн өвлийн олимпын хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ: “Энэ бол нэгэн удаагийн жинхэнэ давтагдашгүй өвлийн олимп боллоо, Хятад улс цас мөсний спортын том гүрэн болж хөгжихийг бид сайшаан дэмжиж байна” гэв.
Цас мөсний спортод оролцогчдын эгнээ улам нэмэгдсээр байгаа нь Хятад улсын цас мөсний спортын хөдөлгөөний ирээдүйн чадварлаг тамирчдыг бэлтгэхэд зузаан хөрс нь болж өгсөн бөгөөд дэлхий нийтэд ч цас мөсний спортын томоохон “супермаркет”-ыг хангалаа. ОУОХ-ны төсөөлснөөр, 2025 он гэхэд Хятад улсын өвлийн спортын зах зээлийн үнэ цэнэ 150 тэрбум ам.долларт хүрч, цас мөсний “хүйтэн нөөц”-өөс “халуун эдийн засаг” руу ахиц дэвшил хийх болно. Судалгааны тоо бүртгэлээс үзвэл, Хятад улсын цас мөсний аялал жуулчлалын хэрэглэгчдийн бүлгийн дотор, 80, 90-ээд онд төрсөн залуучууд 86% хувийг эзэлж байгаа бөгөөд “Z” үеийнхний цас мөсний спорт сонирхогчдын бүлэг ид нэмэгдсэнээр цас мөсний спортын сэдэвт цагийн урсгал, загварын өрнөлийг авчирсан юм. Загварлаг цанын хувцас, сноуборд, тусгай хамгаалалтын нүдний шил зэрэг нь цанын спорт сонирхогчдын стандарт “тоноглол” болж, түүнчлэн унахаас сэргийлэх зүйл бүрийн хөөрхөн хэрэглэлүүд ч цанын талбай дахь хамгийн хараа булаасан зүйл болж байна. Залуучууд цанын спорт хувцсандаа бяцхан баавгай, яст мэлхийн дүрс бүхий зөөлөн хамгаалалт зүүсэн нь цанаар гулгах үед халтирч унах, унасан ч аюулгүй байхыг хамгаалах бөгөөд гоё харагддаг юм.
Бээжингийн Юньжюй цанын талбайд гулгаж буй спорт сонирхогчид
Бээжингийн Юньжюй цанын талбайд иж бүрэн тоноглолтойгоор цасанд гулгаж буй хүүхдүүд
Хувцас загварын маш олон брэндүүд мөс цасны спортын сэдэвт цуврал бүтээгдэхүүнүүдээ гаргасан нь Хятад улсын цас мөсний спортын моод урсгалын гарааг эхлүүллээ.
Цанын талбай дахь загварлаг хувцасласан нэгэн
Нэр нөлөө бүхий төрөл бүрийн брэнд загварууд цас мөсний улирлын сэдэвт бүтээгдэхүүний цувралаа гаргав
Цаг үеийн моод урсгал зөвхөн залуучуудаар хязгаарлагдсангүй. Бээжингийн өвлийн олимп хэдийгээр өндөрлөсөн боловч цас мөсний спортын эрч жавхаа аль хэдийнээ Хятад улсын хэдэн зуун сая хүн ардын өдөр тутмын амьдралд агуулга нэмж, хэзээ хаана ч харагдах болсон юм.
Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Шэньянгийн дундаж насаар 62-той эдгээр ахмадууд мөсөн спортын мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх дуртай юм. Тэд тэмцээний талбайд ширүүн өрсөлдөж байгаа нь.
Хармөрөн мужийн нэгэн 70 настай ахмад гүйлтийн цанаар хичээллэж байгаа нь. Тэрбээр өдөр бүр 10 км гулгадаг байна.
2022 оны Хятадын Харбины тэшүүрийн марафон тэмцээнд эмэгтэй, залуучууд болон ахмадын зэрэг олон багийнхан тэмцээнүүдэд оролцлоо.
\Уртнасан.\