Хамгийн чин сэтгэлийн талархал — Сайн дурынхандаа баяраллаа
2022-02-25 20:51:41
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын хаалтын ёслолын үеэр, 2008 оны Бээжингийн зуны олимпын оддоор бүрдсэн таван цагираг аажмаар дээшлэн, 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг төлөөлсөн цасан цэцгийн бамбар алгуурхан бууж, энэ удаагийн өвлийн олимп албан ёсоор өндөрлөсөн юм.

Галт бамбар бөхсөн боловч эрч тэмүүлэл, гайхамшиг нь өнө мөнхийн болж үлдлээ. Олимпын үзэл санаа үеэс үед унтралгүй уламжлагдах юм. Бээжингийн өвлийн олимпоос дэлхий нийтэд үлдээж өгсөн нандин оюун санааны, биет өв цаашид хадгалагдан уламжлагдаж, тэр "цасан цэцэг"-ийн гайхамшиг бидний дунд байсаар байх болно. Бид хамтдаа энэ удаагийн өвлийн олимпын сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй торгон агшнуудыг эргэн санаж, тэдгээр ордон талбайн бүтээн байгуулалт, цар тахлын сэргийлэлт, шинжлэх ухаан технологийн зэрэг онцлог болон туршлагыг эргэн харж, энэ удаагийн спортын томоохон наадам бидэнд чухам юу үлдээж өгснийг хамтдаа сүвэгчилье.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын хугацаанд сайн дурынхан нар тун ч цаг завгүй яарцгаасан нь тэмцээний ордон талбайн дотор, гадна байнга харагдаж байлаа. Цэнхэр хувцсаар гоёсон, царай дүүрэн инээмсэглэлтэй тэд тун ч нарийн хянуур үйлчлэн ажилласан нь энэ удаагийн өвлийн олимпд халуун дулаан уур амьсгалыг нэмсэн юм.


Сар шинийн агуулгаар чимсэн зурагт хуудас

Бээжингийн Яньчин дэх өвлийн олимпын тосгоны сайн дурынхан нарын бүтээсэн зурагт хуудас

"Энэ зурагт хуудсыг та нар бүтээсэн үү?"

"Тийм ээ, эдгээр зургуудад Хятад улсын уламжлалт соёлын элементийг агуулсан, энэ бол сар шинийн баярын хос уянга, энэ нь баншны зураг юм……"

"Маш гоё байна, надад маш таалагдлаа!"

Бээжингийн өвлийн олимп зохион байгуулагдсан хугацаанд Бээжингийн Яньчин дүүрэг дэх өвлийн олимпын тосгоны үйлчлэх лангуунд нэгэн гадаадын найрсаг иргэн тусгаарлалтын шил хавтан дээр наасан зурагт хуудсыг хараад ахуй талбайд байсан сайн дурынхантай ийн ярилцжээ. Том жижгээрээ өөр өөр иймэрхүү маш олон ил захидал, зурагт хуудас энд Хятад улсын цагаан сарын баярын уур амьсгалыг бүрдүүлсэн байлаа.

Гадаадын найрсаг иргэн сайн дурынхан нарын бүтээсэн зурагт хуудасны өмнө зургаа авахуулжээ

Хятадын Нефтийн их сургуулийн сайн дурынхан Ли Мао Су ил захидал хийж байгаа нь

Хятад улсын Нефтийн их сургуулиас ирсэн өвлийн олимпын сайн дурынхан Ли Мао Су ажлын явц дундаа маш олон гадаадын найрсаг хүмүүс байнга түүнээс болон түүний ажлын хамт олноос "хэдэн цагт ажилдаа байх бэ" гэх зэрэг асуулт асууж байсныг анзаарчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ли Мао Су болон хамт олон нь сар шинийн баярын агуулгатай зурагт хуудас бүтээж, дээр нь энэ үйлчилгээний лангууны ажиллах цагийн хуваарийг тодорхой тэмдэглэсний зэрэгцээ хос уянга, дэнлүү, цаасан пуужин зэрэг цагаан сарын баярын элементийг нэмж, үйлчлэх цагийн хуваарийг заасны зэрэгцээ гадаадын найрсаг хүмүүст Хятад улсын цагаан сарын баярын хамаатай уламжлалт соёлыг танилцуулжээ.


Энгэрийн тэмдгээ солилцжээ

"Энгэрийн тэмдгээ солилцох уу?" 2-р сарын 17-нд, Бээжин дэх Үндэсний тэшүүрийн ордонд гэрэл зургийн баахан төхөөрөмж аппарт үүрч явсан нэгэн гадаадын сэтгүүлч Бээжингийн Биеийн тамир спортын их сургуулиас ирсэн сайн дурын ажилтан Ян Шинь Цай өвлийн олимпын бэлгэдэл Бин Дүнь Дүний дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүснийг хараад хөл тогтнож, тэрбээр: "Миний охин Бин Дүнь Дүньд маш дуртай, би дэлгүүрт дараалалд орж хэдэн цаг хүлээсэн боловч худалдан авч чадаагүй. Би та нарын Бинь Дүнь Дүний дүрстэй энгэрийн тэмдгээс нэгийг сольж авч болох уу?" хэмээн асуужээ.

Энгэрийн тэмдгээ солилцох бол олимпын дурсгалт зүйлс цуглуулагчдын хувьд өөрийн цуглуулах хоббигоо гүйцээх маш сайн хэлбэр, мөн түүнчлэн тэмцээний талбайн гадна, дотно хүмүүс үг хэл, улс орны иргэншил дамнан найрамдал нөхөрлөл байгуулахын нэгэн хэлбэр байдаг.

Энэ гадаадын сэтгүүлч бүх халаасаа уудалж үзээд зөвхөн маш энгийн нэгэн энгэрийн тэмдэг авч явж байснаа анзаарч, солилцоход арай тохиромжгүй санагджээ. Ийнхүү тэрбээр Ян Шинь Цайгийн зүүсэн энгэрийн тэмдэг болон зүүлтийн зургийг татаж, охиндоо илгээж харуулах хүсэлттэй байгаагаа хэлжээ. Ярилцах явцад энэ сэтгүүлч Армен улсаас ирсэн, гэр нутгаасаа хол явж нэлээд удаж байгаа тул гэр нутаг, гэрийн хүмүүсээ маш их санаж буйг нь Ян Шинь Цай ойлгожээ.

Бээжингийн Биеийн тамир спортын их сургуулийн сайн дурын ажилтан Ян Шинь Цай Армений сэтгүүлчид бэлгэлсэн энгэрийн тэмдэг

Аав хүний хувьд энэ сэтгүүлчийн нүдэнд тодорсон маш их санагалзсан сэтгэлийг нь хараад Ян Шинь Цай шийдвэр гаргажээ. Ян Шинь Цай өөрийн энгэрийн тэмдгээ энэ сэтгүүлчийн охионд нь бэлэг болгож, түүнийг эх орондоо буцсаныхаа дараа алс холд байгаа Хятад улсын сайн дурын ажилтан энэ эгчээс бяцхан охинд өгсөн сайн сайхны ерөөлийг нь дамжуулахыг хүссэн байна. Охин нь Бин Дүнь Дүнийг зүүж татуулсан зургийг дараа заавал илгээн ирүүлэхийг Ян Шинь Цай энэ сэтгүүлчтэй ярьж тохирчээ.

Ян Шинь Цай зэрэг сайн дурынхан болон Армений сэтгүүлч хамт зургаа авахуулжээ

2-р сарын 19-нд, Үндэсний тэшүүрийн ордонд сүүлийн өдрийн тэмцээн явагдав. Тэр Армений сурвалжлагч дахин энд ирж, тусгайлан Ян Шинь Цайг хайж ирж уулзсан байна. Тэрбээр гартаа атгаж явсан энгэрийн тэмдгээ Ян Шинь Цайд харуулаад, "Чиний бэлэгт тун баярлалаа, энэ бол улс орны маань энгэрийн тэмдэг, үүнийг чамд бэлэглэе" хэмээн дээр дуугаар хэлсэн байна.

Арменийн олимпын энгэрийн тэмдэг


Хүссэн мөрөөдөл өвлийн олимпд биелэгдэв

Бээжингийн өвлийн олимпын сайн дурынхны эгнээний дотор зарим нь Хятадад байгаа гадаад орнуудын оюутан юм. Бээжингийн технологийн их сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан, технологийн тэнхимд сурч буй Бангладешийн оюутан Султана Таноминагийн хувьд, "Медиа Хаус"-ын сэтгүүлчдэд зориулсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон орчуулагчийн ажилд оролцжээ. Тэрбээр бангладеш, хятад, англи, герман, хинди, араб зэрэг 8 зүйлийн хэлээр ярьдаг бөгөөд хэл нэвтрэлцэхгүйн улмаас харилцахад хүндрэл тохиолдсон хүмүүс таарвал тэрбээр ямагт халуун сэтгэлээр дэмжин тусалж орчуулж өгдөг юм.

Бангладегийн оюутан Султана Таномина

Бээжингийн өвлийн олимпын сайн дурын ажилтан болох нь Султана Таноминагийн мөрөөдөл байжээ. Интернет сүлжээнд нэрээ мэдүүлсний дараа түүний мөрөөдөл нь үнэхээр биелэгдэж, өвлийн олимпын сайн дурынхан болжээ. "Хэрхэн догдолж байснаа үгээр илэрхийлэхийн аргагүй байсан юм" хэмээн тэрбээр хэлсэн юм. Уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалан, цас орохыг харах юмсан гэж маш хүсдэг Султана Таномина гэр нутагтаа байхдаа цас орохыг ерөөс харж байгаагүй юм. "Өвлийн олимпын сайн дурынхан болсон нь цас мөсний гайхамшгийг харж мэдрэхийн хамгийн сайн боломж болсон юм. Бээжингийн өвлийн олимп яг нэгэн гэрэл гэгээ мэт, өрнүүн хөгжиж буй Хятад улсыг гийгүүлж, түүнчлэн цар тахлын халдварын нөхцөлд байгаа дэлхий нийтийг гийгүүлж, дэлхий нийтэд урам зориг, халуун дулааныг авчирсан юм" гэж тэр хэллээ.


Сайн дурынхан, баярлалаа та бүхэнд

20-нд болсон Бээжингийн өвлийн олимпын хаалтын ёслол дээр ОУОХ-ны дарга Томас Бах хэлсэн үгэндээ сайн дурынхны хичээн чармайлтыг сайшааж, "сайн дурынхан, баярлалаа та бүхэнд" хэмээн хятад хэлээр хэлсэн юм. Өвлийн олимпын хугацаанд 18 мянган тэмцээний сайн дурынхан болон 200 мянга гаруй хотын сайн дурынхан үйлчилгээний ажилд оролцлоо.

ОУОХ-ны дарга Томас Бах Яньчин дэх өвлийн олимпын тосгоны сайн дурынхантай хамт зургаа авахуулав

Бээжин хотын олон зээл гудамжид байгуулсан хотын сайн дурынхны үйлчилгээний цэгүүд

Бээжингийн өвлийн олимп албан ёсоор өндөрлөснийг дагалдан Хятад улсад ирж тэмцээнд оролцсон гадаадын орнуудын төлөөлөгчдийн багийн гишүүд нийгмийн сүлжээнд нийтлэл бичиж,салах ёс гүйцэтгэв. 20-нд, АНУ-ын төлөөлөгчдийн багийн Аткинсон өвлийн олимпын сайн дурынхантай цуг авахуулсан зургаа нийтэлж, энэ хугацаанд тэд маш их хүч хөдөлмөр гаргасанд нь талархлаа илэрхийлээд, "Бүх сайн дурынхан нартаа баярлалаа. Бид болон  энэ удаагийн өвлийн олимпын төлөө гаргасан та бүхий хичээл зүтгэлд талархал илэрхийлье" гэсэн бйана. 

Америкийн төлөөлөгчдийн багийн Аткинсон сайн дурынхан нартай хамт авахуулсан зургаа нийтэлжээ

Японы Кёрлингийн тамирчин Чинами Ёшида гадаадын нийгмийн сүлжээнд өөрийн зургаа нийтлэн, "өглөө эртийн хүйтэн дунд цас шүүрдэн арилгасан өвлийн олимпын сайн дурынханд, та бүхэнд маш их баяраллаа" хэмээсэн тайлбар бичиж, тэрбээр бас тусгайлан ханьз үсгээр “谢谢” хэмээн бичжээ.

Японы Кёрлингийн тамирчин Чинами Ёшида сайн дурынханд талархалаа илэрхийлжээ

Канадын төлөөлөгчдийн багийн тамирчид сайн дурынхан нартай хамт авахуулсан зургаа нийтэлж талархалаа илэрхийлжээ

Өвлийн олимпын хотын сайн дурынхны ажилд оролцсон Хятадын хэвлэл мэдээллийн их сургуулиас ирсэн сайн дурын ажилтан Сүй Жя Тун өөрийн ололтдоо талархал илэрхийлж, энэ удаад улс орнуудын найрсаг хүмүүст сайн дурын үйлчилгээ үзүүлэн ажилласан өвөрмөц өнгөрөлтдөө талархал илэрхийлжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд: "2022 оны Бээжинд, бид олимпын үеэр дахин нэг удаа дэлхий нийттэй учран золголоо, энэ гайхамшигтай улс орон маань бас та олны мөрөөдөл тэмүүллийн ачаар улам илүү үзэсгэлэнтэй сайхан газар болсон юм" хэмээн бичжээ.


14 жилийн тэртээ, 2008 оны Бээжингийн өвлийн олимп "Нэг дэлхий, ижил мөрөөдөл"-өөр уриа зорилт болгож, Хятад улсын нээлттэй хөгжил, дэлхий нийттэй уялдаатай хөгжиж буй эрин цагийн үлгэрийг өгүүлсэн билээ. 14 жилийн дараа, "ирээдүй зүг хамтдаа" гэсэн сайн сайхны эрмэлзлийг дэвшүүлсэн нь Бээжингийн өвлийн олимпоор харуулсан юм. Сайн дурынхны залуучууд өвлийн олимпын үеэр бидэнд маш олон сэтгэл хөдөлгөсөн агшнуудыг авчирж, тэд өөр өөрсдийн энэхүү өвөрмөц өнгөрөлт туршлагын дундаас олныг сурч мэдэж, хүмүүсийн хайр болон найрсаг нөхөрлөлийг хүлээсэн юм. 





\Уртнасан.\