Бээжингийн өвлийн олимпын хаалтын ёслолын үеэр, 2008 оны Бээжингийн зуны олимпын оддоор бүрдсэн таван цагариг аажмаар дээшлэн, 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг төлөөлсөн цасан цэцгийн бамбар алгуурхан бууж, энэ удаагийн өвлийн олимп албан ёсоор өндөрлөсөн юм.
Галт бамбар бөхсөн боловч эрч тэмүүлэл, гайхамшиг нь өнө мөнхийн болж үлдлээ. Олимпын үзэл санаа үеэс үед унтралгүй уламжлагдах юм. Бээжингийн өвлийн олимпоос дэлхий нийтэд үлдээж өгсөн нандин оюун санааны, бодисын өв цаашид хадгалагдан уламжлагдаж, тэр “цасан цэцэг”-ийн гайхамшиг бидний дунд байсаар байх болно. Бид хамтдаа энэ удаагийн өвлийн олимпын сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй торгон агшнуудыг эргэн санаж, тэдгээр ордон талбайн бүтээн байгуулалт, цар тахлын сэргийлэлт, шинжлэх ухаан технологийн зэрэг онцлог болон туршлагыг эргэн харж, энэ удаагийн спортын томоохон цуглаан бидэнд чухам юу үлдээж өгсөнийг хамтдаа сүвэгчилье.
Эв нэгтэй дэлхий, нэг гэр бүл гэх үзэл ойлголт нь хамгийн нандин оюун санааны өв байлаа
Бээжингийн өвлийн олимпын хаалтын ёслолын үеэр “Шувууны Үүр” төв цэнгэлдэх хүрээлэнгийн агаарт салютаар “Нэг дэлхий Нэг гэр бүл” гэсэн үсгийг ханьз, англиар харуулсан нь “Эв нэгтэй дэлхий, нэг гэр бүл” гэсэн гол утга санаа болон олимпын “хамтдаа” гэдэг үзэл санааг тусгасан юм.
2000 гаруй жилийн өмнө Хятад улс “Эв нэгтэй дэлхий, хамтдаа нэгэн гэр бүл” хэмээх үзэл ойлголтыг дэвшүүлсэн байдаг. Бичгийн сургаалтны сонгодог бүтээл буюу “Ёслолт ном”-д ийм сайн сайхан нийгмийн тухай эрмэлзэл мөрөөдөл, тухайлбал тэнгэрийн доорх хүмүүс эв найртай харилцаж, нэгэн гэр бүл мэт байхын утга санааг өгүүлсэн байдаг, энэ бол Хятадын уламжлалт соёлын содон зүйл бөгөөд хэдэн мянган жилийн туршид Хятадын үндэстнүүдийн эрмэлзсээр ирсэн сайн сайхны дэлхий юм. 2021 оны шинэ оны баярын мэндчилгээндээ Хятад улсын дарга Ши Жиньпин: “Хүн бүхэн хамтын итгэл эрмэлзэлтэй байж чадвал хүн бүхэн нэгэн гэр бүл мэт эв найрсаг байж чадах юм. Нэг жилийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, бид хүн төрөлхтөний хувь заяаны хамын цогцын ач холбогдлыг урьд өмнөх аль ч үеэс илүү гүнзгий мэдэрсэн юм” гэж хэлсэн юм.
КОВИД-19 цар тахлын халдвар тархаж буй нөхцөл байдалд зохион байгуулагдсан Бээжингийн өвлийн олимп нээлт хаалтын ёслолоос авахуулаад тэмцээний ордон цогцолбор, медалийн дизайнаас авахуулаад ордон талбайн бүтээн байгуулалтууд гээд бүх зүйл бүгдээрээ дэлхий нийтэд хандан нэгэн сайн сайхны үзэл ойлголтыг дамжуулсан юм. Энэ нь мөн ч Бээжингийн өвлийн олимпоос дэлхий нийтэд үлдээсэн хамгийн нандин оюун санааны өв хөрөнгө боллоо.
Бээжингийн өвлийн олимпын Цанын фристайлын эрэгтэйн агаар дахь ур техникийн тэмцээний финалд мөнгөн медаль хүртсэн Украины тамирчин Олександр Абраменко, хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Илиа Буров нар амжилт, баяр баяслаа хамтдаа хуваалцсан юм.
2-р сарын 16-нд, Бээжингийн өвлийн олимпын Цанын фристайлын эрэгтэйн агаар дахь ур техникийн тэмцээнд Украины тамирчин Олександр Абраменко, ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Илиа Буров нар мөнгө, хүрэл хүртэв. Тэмцээний талбарт олон жил ур чадвараа сорьж, өрсөлдөгч мөртөө сайн анд болсон тэд тэмцээний дараа тэврэлдэн, амжилт, баяр баяслаа хуваалцсан юм.
Энэ үед Украин, Оросын харилцаа бараан сүүдэрт ороод байгаа боловч Абраменко болон Буров халуун гараа сунган нэг нэгэндээ хүндэтгэл илэрхийлж байсан нь жинхэнэ спортын үзэл санааг харуулж, Бээжингийн өвлийн олимпоос дэлхий нийтэд уламжилсан “Эв нэгтэй дэлхий, нэг гэр бүл” гэсэн үзэл ойлголтын бодит илэрхийлэл юм.
“Эв найр юунаас ч эрхэм”. Нөхөрлөл хамгаас нандин зүйл юм. Өрсөлдөгчид хэн нь ялж ялагдах, алдаж онохыг хамгийн чухалд бус, харин ч тэврэлдэн, гар барьж, хамгийн халуун сэтгэлээр харилцан хүндлэл, бахархалаа илэрхийлцгээж байлаа.
Хятадын тамирчин Шюй Мэнтао, түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Ашлей Калдвеллтэйгээ
Хятадын тамирчин Шюй Мэнтао 2022 оны Бээжингийн өвлийн олимпын цанын фристайлын эмэгтэйн агаар дахь ур чадварын тэмцээнд алтан медаль хүртсэний дараа түүний өрсөлдөгч Америкийн тамирчин Ашлей Калдвелл хамгийн түрүүнд Шюй Мэнтаог тэвэрч баяр хүргэн, “Тао Тао, олимпын аварга, чи чадлаа!Би үнэхээр чамаар бахархаж байна” гэж хэлсэн юм.
Хятадын тамирчин Гу Айлин аваргалсныхаа дараа хоёрдугаарт орсон Францын тамирчин Тесс Ледею дээр очиж түүнийг тайтгаруулав.
Бээжингийн өвлийн олимпын төрөл бүрийн дизайнуудын үзэл ойлголт ч “Хамтдаа нэгэн гэр бүл” гэсэн агуулгыг шингээсэн байдаг. Өвлийн олимпын медалийн дизайныг Хятадын эртний хаш сийлбэрээс санаа авч бүтээжээ. Таван цагариг зураасаар хүрээлсэн нь “Тэнгэрийн цаг, газрын байршил, хмүүний учрал, хүн олон сэтгэлээр нэгдэх” хэмээх Хятадын соёлын агуулгыг тусгаж, олимпын үзэл санаа нь хүмүүсийг нэгэн дор нэгтггэх, хамтдаа хуваалцах, эв нэгтэй мэрийн дэвшихийн бэлгэдэл болсон юм.
Өвлийн олимпын хаалтын ёслол дээр 12 мөсөн тэрэгний аялсан мөрийг даган эцэстээ нэгэн асар том өлзий зангиаг бүтээсэн юм. Өлзий зангиа бол өлзий бэлгэшээл, эв нэгдлийн бэлгэдэл юм. Нэгэн ширхэг туузаар өлзий зангиа бүтээж болдог, гэхдээ өөр өөр маш олон туузыг нэгтгэн өзлий зангиа урласан нь сайн сайхны бэлгэшээлийг төлөөлж, бид бол нэг гэр бүл, харилцан уяатай, харилцан түшээтэй гэх санааг илэрхийлжээ.
Хүссэнийг гүйцээгч буюу Ру И бол Хятадын уламжлалт гар урлалын эрдэнийн зүйл бөгөөд гадар хэлбэр нь Линжы хэмээх мөөгөн ургамалтай төстэй. Гол нь хаш, алтаар урладаг бөгөөд хүссэн бүхэн биелэгдэхийн бэлгэдэл болгодог.
2022 оны Бээжингийн өвлийн олимпын албаны талын тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн-Өвлийн олимпын цас мөсний цэцгэн хээ суулгасан Ру И.
Бээжингийн өвлийн олимпын цанын харайлт, цанын хоёр төрөлтийн тэмцээн явагдсан Үндэсний цанын харайлтын төв буюу “Цасан Ру И” цогцолборын гадар дизайн нь Хятадын уламжлалт бэлгэшээлтэй хүссэнийг гүйцээгч “Ру И”-гийн хэлбэртэй юм. Спортын цогцолборын дизайн маш өвөрмөц, түүнчлэн өвлийн олимп болон дэлхий нийтийн өвлийн олимпын тамирчдад өгсөн хамгийн дотнын сайн сайхны бэлгэшээлийг агуулж, энэ нь мөн Хятад хүмүүс ийм романтик хэлбэрээр дэлхий тосгондоо амьдарч байгаа бүх хүмүүст “Хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтэх”-ийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлсэн юм.
Үндэсний цанын харайлтын төв “Цасан Ру И”
Бээжингийн өвлийн олимпын шагнал гардуулах ёслолын үеэр гардуулсан цэцгийн баглаа нь биет бус соёлын өв “Шанхайн загварын ноосон нэхмэлийн урлал”-ын аргаар бүтээсэн юм. Тэр нь амьд цэцгийн баглааг өмнөд нутгийн цэцгийн тариалалтын бүсээс зөөвөрлөн авчрахтай адилгүй, зөөвөрлөх болон менежментийн зардлыг ихээхэн бууруулав. Ингэснээр олимпын шагнал гардуулах ёслолын үеэр цэцгийн баглаа гардуулах хэлбэрийг үлдээсний зэрэгцээ энгийн хэмнэлтэйгээр өвлийн олимпыг зохион байгуулах үзэл ойлголтыг хэрэгжүүлсэн юм. Энэ нь мөн хүн төрөлхтөний сайн сайхны ирээдүйд хандсан эрмэлзэл, хамтын сайн сайхан гэр орныг бүтээн байгуулахын тулд хийсэн бодит үйл ажиллагааны төлөөлөл юм.
Бээжингийн өвлийн олимпын шагнал хүртсэн тамирчдад гардуулсан цэцгийн баглааг “Зулгаршгүй Олимпын цэцэг” хэмээн нэрлэдэг.
\Уртнасан.\