Бээжин, Яньчин, Жанчхүүгийн өвлийн паралимпын тосгон албан ёсоор ажиллаж эхлэв
2022-02-26 14:42:47
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн паралимп 3-р сарын 4-нд нээлтээ хийх юм. Өдгөө Бээжингийн өвлийн паралимпын өөрчлөн тохижуулалтын ажил үндсэндээ дуусав. 25-нд Бээжин, Яньчин болон Жанчхүү дэх өвлийн паралимпын тосгон албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, тэмцээний замыг янзлах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан саадгүй дэд бүтц тоног төхөөрөмж, өвлийн паралимпын ландшафтын хөтөч тэмдэг зэрэг өөрчлөн тохижуулах ажил үндсэндээ дууссан банйа.

Бээжин, Яньчин болон Жанчхүү дэх өвлийн олимпын тосгоынг өөрчлөн тохижуулаад өвлийн паралимпын тосгон болгосон бөгөөд цаашид 48 төлөөлөгчдийн багийнхан эдгээр тосгонуудад ирж байрлах болно. Жанчхүү дэх өвлийн паралимпын тосгоны хүлээн авалтын төвийн дэд захирал Жя Шин Ван хэлэхдээ: өдгөө өвлийн паралимпын тосгоны үзэмж тохижуулалт нэгэнтээ бэлэн болсон. Төлөөлөгчдийн багуудын 273 гишүүнийг хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд үдээс хойших 4 цаг орчимд хамгийн олон төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. Тус тосгон Хятад улсын сноубордын болон гүйлтийн цанын төлөөлөгчдийн багийг угтан авахаар байгаа бөгөөд төрөл бүрийн салбарын ажлууд бүрэн бэлтгэлийг хангав гэжээ.

Өдгөө нийт 48 төлөөлөгчдийн баг Бээжингийн өвлийн паралимпид оролцох эрхийг авчээ. Бээжингийн өвлийн паралимпын тэмцээн 6 их төрлөөр явагдаж, нийт 78 алтан медаль тодрох юм. 3-р сарын 5-нд эхний өдрийн тэмцээн болох бөгөөд тэмцээнүүд 9 хоног үргэлжилж, 3-р сарын 13-нд хаалтын ёслол болох юм.





\Уртнасан.\