Үндэсний биатлоны төвийн тэмцээний замыг тохижуулж дуусав
2022-02-27 14:57:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өвлийн паралимпын өдөр хоног дөхөхийн хэрээр, өвлийн олимпын дараа хэдхэн хоног амарсан тэмцээний талбай заал дахиад л сэргэж эхэллээ.

26-ны өдрөөс үндэсний биатлоны төв нь олон орны тамирчдын дасан зохицох бэлтгэл сургалтыг хүлээн авч эхэлжээ.

Одоогийн байдлаар, үндэсний биатлоны төвийн гүйлтийн цанын тэмцээний замуудын цас дэвсэх ажлыг дуусгасан тул 26-ны өглөөнөөс эхлэн Өмнөд Солонгос, Америк зэрэг орнуудын паралимпын тамирчид гүйлтийн цанын спортоор хичээллэх талбайд хүрэлцэн ирж бэлтгэлээ хийсэн бөгөөд 17:00 цагт Хятадын Паралимпын багийн гүйлтийн цана, биатлоны багийн бүх гишүүд мөн дасан зохицох бэлтгэл хийхээр талбайд хүрэлцэн иржээ.

Мэдээний дагуу, Бээжингийн өвлийн паралимпын наадмын үеэр, үндэсний биатлоны төвөөс гүйлтийн цана, биатлоны тэмцээн зохиож явуулах бөгөөд өвлийн паралимпын нийт 38 алтан медаль тодрох юм. Энэ бол өвлийн паралимпын наадмаас хамгийн олон алтан медаль тодрох тэмцээний талбай бөгөөд энэ удаад Хятадын гүйлтийн цана, биатлоны төрөлд оролцогчдын тоо, оролцох төрөл зүйлийн хувьд шинэ ахиц гаргасан юм. \Ренчинсоо\